Monday, 2 February 2015



Донбасст тулалдаж буй францууд ярьж байна

Украины зүүн нутагт иргэний дайн үргэлжилсээр байна. Донецк, Луганскийн бүгд найрамдах улсын босогчдын эгнээнд зөвхөн орон нутгийнх бус, гадаадын сайн дурынхан ч байлдаж байна. Өнгөрсөн долоо хоногт Францад нэгэн шуугиан дэгджээ. Францын армийн туршлагатай түрүүч албаа орхиж Донбасст ирж босогчдын эгнээнд нэгджээ. Лента.ру нийгмийн сүлжээгээр дамжуулж “урвагч”-ийг олж, ярилцлага авсан байна. Донбасст олон улсын бригадыг бүрдүүлж байгаа уулын буудагч Франсуа д’Эме, Никола Петрович, Маэль Шлё нар ярьж байна.

Франсуа д’Эме Францад фермэрийн гэр бүлд төрсөн. Еcole Spеciale Militaire de Saint-Cyr цэргийн академийг төгсчээ. Армийн дэслэгч цолтой болсныхоо дараа албаа сайн дураараа орхисон.
Маэль Шлё Францын Труа хотын уугуул. 2006 оноос хойш Францын армийн уулын явган цэргийн 13-р батальонд алба хаасан. 2008 онд Чад, 2009 онд Афган, 2011 онд Кот Дивуар, 2014 онд Төв Африкийн бүгд найрамдах улсад цэргийн ажиллагаанд оролцож байсан.
Никола Перович Черногорын серб гэр бүлд төржээ. Францын армийн уулын явган цэргийн 13-р батальонд алба хашсан. 2013 онд Афганистанд тулалдаж цэргийн алдар, байлдааны төмөр загалмай медалиар шагнуулж байсан. Эдүгээ Донбасс дахь “Юните континенталь” бригадын хоёр командлагчийн нэг юм.

-Та нар яаж яваад Донбасст босогчдын эгнээнд нэгдчихэв ээ?

Франсуа: Бид Украинд, Новороссиид болж буй үйл явдлыг түгшүүртэй ажиглаж байсан. Энэ бол Европ, бүх дэлхийн ирээдүйн стратегийн чухал асуудлыг шийдэж байдаг Европын гол бүс нутаг. Бид бүгд Францын армид алба хааж, эх орныхоо төлөө жирийн франц иргэнээс илүү зүйл хийсэн гэж үздэг. Франц улс зэвсэгт хүчнээ хайрладаггүй, ажилдаа үнэнч хүмүүсийг, тэр тусмаа армийн албыг үнэлдэггүй. Бид Францаас явахдаа арагшаа хараагүй, өнгөрснөө орхиж амьдралыг тэгээс эхлүүлж, шинэ адал явдал хайхыг хүссэн. Энэ бол шударга ёс, үнэн, нэр төрийн түүх л дээ.

-Та нарын Украин, Новороссиигоос хайж буй үзэл суртал нь юу юм бэ?

Франсуа: АНУ, НАТО-гийн өрнөдийн хүчин АНУ-ын хяналт дор нэг туйлт ертөнцийг бий болгохыг зорьж байна. Бид үүнийг эсрэг багахан хувь нэмрээ оруулж, зүүний талд зогсохоор шийдсэн. АНУ-ын эзэрхийллийг сөрж зогсох сонголт байдгийг дэлхий дахинд харуулахыг хүссэн.

Никола: “Юните континенталь”-ийн үзэл санаа уламжлалт болон гэр бүлийн үнэ цэнэт зүйлсийн хослол юм. Францад өнөөдөр уналтын эрин үе болж байна. Гомо нар, нэг хүйстнүүд хоорондоо гэрлэж байна. Миний хувьд энэ бол хүлээн зөвшөөрч боломгүй зүйл. Бидний зорилго бол Оросыг дэмжих. Европ тив эдийн засаг, үзэл суртлын хувьд ч Оростой хамт байх ёстой. Бид Украины ард түмэнтэй байлдаагүй. Донецк дахь оросуудын хувьд Украины арми бол ах дүү ард түмний төлөөлөл юм. Хувьсгалчид, олигархуудын 10 хувь нь л Майданы хувьсгалыг хийсэн. Дараа нь Майданы хувьсгал нацист шинжтэй болсон.

-Та нар байлдааны талбарт франц цэргүүдийн эсрэг тулна гэхээр зэвүүцэл төрдөг үү?

Никола: Үгүй. Энэ бол асуудал биш. Дэлхийн II дайнд нацистуудын эсрэг тулалдаж байсан шиг одоо бас нацист үзэл суртлын эсрэг дайн өрнөж байна. Нацистууд Донбассын ард түмнийг устгах гэж ирсэн. Ийм байж болохгүй гэж үзсэн учраас би энд ирсэн.

-Та нар Францын армид алба хашсан хэвээрээ юу, халагдчихсан уу?

Франсуа: Маэль, Никола нар халагдах хүртлээ албаа хааж байсан. Би албанаас аль хэдийнэ хөндийрсөн. Францын армийн ирээдүй, чиг хандлага нь биднийг гомдоосон. Франц улс НАТО-гийн бодлогыг сохроор дагаж, дэлхий дээрх нөхцөл байдлыг улам л муутгах мөргөлдөөнд татагдан оролцож байгаа нь таалагдаагүй. Украин дахь дайныг АНУ, НАТО өдөөсөн гэдэгт бид итгэдэг. Бид НАТО-гийн өргөжилтыг зогсоох ёстой.

-Та нар хэзээ буцаж очих вэ? Францад та нарыг мөрдөн шалгах болов уу?

Никола: Намайг буцаж очиход өөр Засгийн газар байх биз. Францын Засгийн газар Украиныг дэмжиж байгаа бол, эх оронч нийгэм нь бидний тэмцлийг дэмжиж байна. Гадаадын армийн цэргүүд, шүхэрчид, тэнгисийн цэргүүд бидэнтэй нэгдэхэд бэлэн байна. Тэд өөрийн армиа орхих гэж байна. Учир нь тэд Америкийн ашиг сонирхлын төлөө бус, эрх чөлөөний төлөө тулалдахыг хүсч байна. Биднийг Донбасст ирсэн талаар шуугиан дэгдсэний дараа улам л их тусалж дэмжих боллоо. Цэргийн дүрэмт хувцас, тоног хэрэглэл бидэнд явуулж байна.

-Францууд Донбасст босогчдын талд тулалдаж байгаа шуугиан яагаад дэгдэх болов оо?

Маэль: Учир нь би Францын армид алба хаасан хэвээр байгаа. Миний гэрээний хугацаа дуусаагүй. Гэхдээ би Францад, Францын армид буцаж очихгүй. Энд үлдэхийг хүсч байна.

-Та бүгд Украины зүүн нутагт аль хэр удаан байхаар төлөвлөж байна вэ?

Франсуа: Дахиад гурван сар бол байна, гэхдээ хугацаа байхгүй. Хэдэн жил ч байж болно. Новороссиид аль хэдийнэ хагас жил болчихож.


Никола: Энд амаргүй байна. Гол бэрхшээл нь хоол хүнс, ийш тийшээ хөдөлж, шилжих санхүүжилт. Францын армид бол хоол унд элбэг. Энд хоол хүнс байхгүй бол командлагч “Алив, тулаандаа орцгооё” гээд л ордог. Энэ нь миний хувьд хэвийн зүйл, харин шинэ сайн дурынханд хэцүү л дээ.

No comments:

Post a Comment