Wednesday, 11 February 2015



Б.Обама Конгрессоос цэргийн хүч ашиглах зөвшөөрөл хүсчээ

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Конгресстоо хандаж “Исламын улс” террорист бүлгийн эсрэг цэргийн хүч ашиглах зөвшөөрлийг албан ёсоор хүслээ. Сири, Ирак дахь хэт даврагч бүлэгт цохилт өгөх шаардлагатай эрх мэдэл байгаа ч хууль сахиулагчдын шууд, хоёргүй дэмжлэг хэрэгтэй байна хэмээн Ерөнхийлөгч онцолжээ. АНУ холбоотны бусад улсын хамтаар Ирак, Сири дахь лалын босогчдын байрлалд агаараас цохилт өгсөөр байгаа билээ. “Манай эвсэл довтолгоо, дайралт хийсээр байгаа. “Исламын улс” хамгаалалтад шилжиж байна. Тэд ялагдах болно” хэмээн Б.Обама хэллээ. Тэрээр АНУ-ыг бас нэг ужиг дайнд (газраар давших) татагдан орохоос болгоомжилж буйгаа өгүүлээд нэгдсэн фронтоор давшихыг хууль сахиулагчдад уриаллаа.
Америкийн төрийн тэргүүн Конгрессоос дайн байлдааны зөвшөөрөл хүсч хандаж буй нь 2002 оноос хойш анхных нь болж байна. Тэр үед Ерөнхийлөгч Жорж Буш Иракт нэвтрэн орохын өмнө мөн ийм зөвшөөрөл хүсч байсан билээ. Ийм зөвшөөрөлтэй болсноор “Исламын улс”-ыг устгахтай холбоотой АНУ-ын үндсэн бодлого өөрчлөгдөхгүй хэмээн Б.Обама хэлэв.
Ерөнхийлөгч Конгресст ийнхүү хандсан нь “Исламын улс” бүлгийн эсрэг дайнд бүгднайрамдахчуудын дэмжлэгийг хүсч буйтай холбоотой хэмээн ажиглагчид үзэж байна. Ямартай ч энэ хүсэлт Америкийн нэгдсэн улсын Ойрхи Дорнод дахь эсрэг үүрэг оролцоотой холбоотой маргаан мэтгэлцээнийг үүсгэж байна.
Бүгд найрамдах намын олон улстөрч “Исламын улс”-ын эсрэг газраар дайн өрнүүлэхийг дэмжиж байгаа юм. Ардчилсан нам дотор ч ийм үзэл бодолтой хүмүүс байгаа аж. Б.Обама хэдийгээр лалын хэт даврагчдын эсрэг дайн хийх зөвшөөрөл хүссэн ч хуурай замын цэргийг онцгой нөхцөл байдалд ашиглах хязгаарлалтыг оруулж өгч байгаа ажээ. 

No comments:

Post a Comment