Мicrosoft-ийн ухаалаг бугуйвч
Мicrosoft компанийн Microsoft Band хэмээх ухаалаг бугуйвч
зах зээлд гараагүй байгаа ч энэ бүтээгдэхүүний талаар зарим мэдээллийг
дамжуулав. Ухаалаг бугуйвч нь дугуйн дээр хийж буй дасгалыг хянах, GPS-ийн
тусламжтайгаар зам заах, зүрхний цохилт, зарцуулсан илчлэгийг заах юм. Мөн Wordflow
хэмээх шинэ тенологийг суулгаж өгснөөр бугуйвчнаасаа шууд мессеж явуулах,
Cortana технологийн ашиглаж дуут мессеж илгээх боломжтой болж байгаа аж. Текст
бичих товчлуураас гадна ирсэн зурвасыг хуруугаа хүргэхгүйгээр мэдээллийн самбар
мэт гүйлгэж уншиж болно. Хамгийн сүүлд нь мэдээлэл цуглуулах хавтанг
өргөтгөснөөр дасгал, нойрны мэдээллийг гар утас руу нь шууд илгээх боломжтой
болжээ. Өөрөөр хэлбэл сайн, муу хэрхэн нойрссон талаарх мэдээлэл гар утсан дээр
нь гарч ирнэ гэсэн үг. Одоогоор Microsoft Band ухаалаг бугуйвч мэдээллээ
Windows, Android утсанд илгээж байгаа бол мөдхөн iOS үйлдлийн систем рүү илгээх
чадвартай болох ажээ.
Зоогийн газар гал нээж найман хүний аминд хүрчээ
Чехийн цагдаа Угерски-Брод хотод олон хүн рүү буудсан
эрийн гэрт нэвтрэн орж эхнэрийг нь баривчилжээ. Эхнэр нь гэртээ хаалт саад
хийж, хүмүүсийг буудна хэмээн сүрдүүлсэн тул тусгайгийнхан дайран орж баривчлаад
сэтгэцийн эмнэлэгт хүргээд байна. Хоёр хоногийн өмнө Угерски-Брод хотын нэгэн
зоогийн газар буутай эр орж ирээд замбараагүй гал нээсэн юм. Тэрээр 25 удаа
буудахдаа хүмүүсийн толгой руу чиглүүлж байжээ. Үүний улмаас долоон эрэгтэй,
нэг эмэгтэй амь үрэгджээ. Бас нэг хүн хүнд шархдаж эмнэлэгт хүргэгдсэн байна. Балмад
этгээд хоёр буутай явж байсан ба тэнд ирсэн цагдаа нар мань эрийг буудаж
устгажээ. Хотын даргын мэдэгдэж буйгаар, тэрээр сэтгэцийн эмнэлгийн хяналтад
байдаг нэгэн аж. Олон хүний аминд хүрсэн этгээд зоогийн газарт нэврэхээсээ өмнө
орон нутгийн телевиз рүү утасдаж “Би хүмүүсийг үзэн яддаг. Дарга нарын шийдвэр
дандаа зэвүү хүргэдэг” хэмээн ярьсан байна. Чехийн зүүн өмнөд хэсэгт байдаг
Угерски-Брод нь 16 мянган хүн амтай жижигхэн хот юм.
Америкууд Оросын хакерийг гурван саяаар “үнэлэв”
АНУ-ын эрх баригчид кибер орон зайд гэмт хэрэг үйлдсэн
хэрэгт хардаж буй Оросын иргэн Евгений Богачевийг баривчлахад тустай мэдээлэлд
мөнгөн шагнал амлалаа. АНУ-ын Хууль зүйн департамент түүний төлөө гурван сая
доллар төлөхөд бэлэн байгаагаа мэдэгдэв.
Богачев Орос, Украин дахь кибер гэмт хэрэгтнүүдтэй
хамтран ажиллаж, хакерийн программ түгээж 100 сая долларын хохирол учруулсан
хэмээн АНУ-ын тусгай албад үзэж байна. Тэрээр банкны дотоод сүлжээнд нэвтэрдэг
программ бүтээж Америкийн Capital One Bank, Bank of Georgetown, First National
Bank of Omaha банкнаас ихээхэн хэмжээний мөнгө хулгайлжжээ. АНУ-ын Холбооны
мөрдөх товчоо 30 настай Богачевийг хамгийн ихээр эрэн сурвалжилж буй 10 гэмт
хэрэгтний жагсаалтад оруулаад байна.

No comments:
Post a Comment