Monday, 2 February 2015



Цагаан ордон: ОХУ-ыг ганцаардуулах бодлого үргэлжилж байна

АНУ Оросыг ганцаардуулах бодлогоо үргэлжлүүлнэ хэмээн Цагаан ордны төлөөлөгч Жош Эрнест мэдэгдлээ. АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамагийн байр суурь өөрчлөгдөөгүй, Путиний дэглэмийг тусгаарлах бодлогоо үргэлжлүүлнэ хэмээн тэрээр онцлов. Оросын талаар баримталж буй АНУ-ын стратеги амжилттай хэрэгжиж байгаа, хориг арга хэмжээ Оросын эдийн засгийг унахад хүргэсэн хэмээн Цагаан ордны төлөөлөгч ярилаа. “Оросын эсрэг стратеги амжилттай хэрэгжиж, Оросын валютын ханш унаж, эдийн засаг нь хэцүүдэж, хараат бус үнэлгээчид Оросын зээлжих зэрэглэлийг бууруулсан” хэмээн тэрээр өгүүлэв. Үүний өмнө АНУ-ын Төрийн департаментын төлөөлөгч Жен Псаки, Украин Засгийн газрыг өөрчлөхөд АНУ оролцсон нь нууц биш хэмээн мэдэгджээ.

Хорват 60 мянган иргэнийхээ өрийг хүчингүй болгоно

Хорватын Засгийн газар бага орлоготой 60 мянган иргэнийхээ өрийг хүчингүй болгохоор зэхэж байна. “Шинэ гараа” хэмээн нэрлэж буй арга хэмжээний хүрээнд таван мянга хүртэл долларын өртэй иргэдийг хамруулахаар болжээ. Өрийн төлбөрийг хувийн компаниуд, олон нийтийн байгууллагууд өөр дээрээ авч, дараа нь төрөөс хөнгөлөлт эдлэх юм.
Зарим ажиглагч үүнийг бүх нийтийн сонгуультай холбоотой популист арга хэмжээ хэмээн үзэж байна. Иргэдийн олонх нь өөрийн буруугаас ийм өрөнд ороогүй тул энэ алхам зайлшгүй хэрэгтэй хэмээн Лондон дахь Хорватын элчин сайд ярьжээ.

Лондоны хүн ам 8.6 саяд хүрлээ

Британийн нийслэлийн оршин суугчид 1939 оноос хойшх хамгийн өндөр үзүүлэлтэд хүрээд байна хэмээн ВВС мэдээлэв. Лондон хотын дарга Борис Жонсон, 2050 он гэхэд нийслэл хотын хүн ам 11 саяд хүрнэ, Лондон бол манай гаригийн хамгийн шилдэг том хот хэмээн онцоллоо.
Лондон хот 1.6 кв км талбайтай, хүн амын нягтрал нь нэг кв км газарт таван мянга 200 иргэн ногддог аж. Энэ үзүүлэлтээр Лондон Европын хамгийн том хот болж байна. Мөн тус хотын иргэдийн 44 хувь нь хар арьстай, эсвэл үндэстний цөөнхийн төлөөлөгч байна. 

No comments:

Post a Comment