Герман улс Грект дайны төлбөр өгөхөөс татгалзлаа
Германы дэд канцлер, Эдийн засаг, эрчим хүчний сайд
Зигмар Габриэль дэлхийн II дайны үеэр учруулсан хохирлыг төлөхийг шаардсан
Грекийн Засгийн газрын шаардлагад няцаасан хариулт өглөө. Габриэлийн хэлж
буйгаар, дайны төлбөр төлөх боломж байхгүй, уичр нь 1990 онд Ардчилсан бүгд
найрамдах Герман улс, Холбооны бүгд найрамдах Герман улс, ЗХУ, АНУ, Франц, Их
Британи улсууд Грекийн дэмжлэгтэйгээр дахин дайны төлбөр шаардах явдалд цэг
тавьж “2+4” хэмээх гэрээ байгуулсан билээ.
Грекийн
Ерөнхий сайд Алексис Ципрас хоёрдугаар сарын 8-нд мэдэгдэхдээ “Грекүүд Берлинээс
дөрвөн жилийн эзэрхийллийнх нь төлөө дайны төлбөр нэхэх эрхтэй” гэсэн юм.
Гуравдугаар Рейхийн үед германууд Грекийн Төв банкнаас маш их мөнгийг авч явсан
нь улс орны санхүүгийн системийг сүйрүүлсэн хэмээн Афин үздэг аж. Алексис
Ципрасын Засгийн газар Германаас 162 тэрбум еврогийн нөхөн төлбөр нэхэж байгаа
билээ. Энэ нь Грекийн улсын нийт өрийн (315 тэрбум евро) тал хувь нь юм. Герман
улс 1960 онд Грект дайны төлбөр хэмээн 115 сая герман марк өгсөн ажээ. Гэвч
Грекийн удирдлага “Энэ бол дайны төлбөрийн зөвхөн нэг хэсэг. Дайны төлбөрийн
талаарх эцсийн тохиролцоог хоёр Герман нэгдсэний дараа дахин хэлэлцэх ёстой
байсан” хэмээн үздэг ажээ.

No comments:
Post a Comment