Tuesday, 2 December 2014



Ром хотын экс дарга мафитай холбоотой юу

Италид мафитай холбоотой хэмээн сэжиглэглдсэн 37 түшмэлийг баривчилсны дотор Ром хотын дарга асан Жанни Алеманно байна. Тэднийг авлига авсан, эрх мэдлээ урвуулан ашигласан, мөнгө угаасан, мафийн гишүүдтэй сүлбэлдсэн хэмээн буруутгаж байна. Ж.Алеманно “Би буруугүй гэдгээ нотлоно” хэмээн мэдэгдлээ. Цагдаа нар сэжигтнүүдийн гэр, албан өргөөнд нэгжлэг хийж 200  сая евротой тэнцэх мөнгө, эд хөрөнгө хурааж авчээ. Мафитай холбоотой зуу гаруй нэрс яригдаж байгаа ба ойрын үед нэмэлт баривчилгаа хийх бололтой. Жанни Алеманно 2008-2013 онд Ром хотын даргаар ажиллаж байжээ.

14 сая доллар хожоод буяны санд хандивлахаар болов

АНУ-ын Лас-Вегас хотын иргэн тоглоомын машинаас хожсон 14 сая долларыг буяны үйлст зарцуулахаар шийджээ. Нэр нь үл мэдэгдэх нэгэн эрэгтэй Rampart Casino-гийн Megabucks тоглоомын машинд 20 долларын зоос хийж тоглоод таван минутын дараа 14.3 сая доллар хожсон байна. Тэрээр энэ мөнгийг буяны үйлс, мөн байнга очдог гимнази дахь сүмд зарцуулахаар болжээ. Азтай эр гимназид зориулж тусдаа сүм барихаар болсон байна.

Озоны давхаргад аюул учирч буйг санууллаа

Нутгийн уугуул иргэд амьдардаг Амазон мөрний ой модыг ихээр огтолж байгаа нь эх дэлхийг нарны хэт ягаан туяанаас хамгаалдаг озоны давхаргад нөхөж баршгүй хор хохирол учруулна хэмээн эрдэмтэд сануулж байна. Перу улсад болж буй цаг агаарын өөрчлөлтийн асуудлаарх НҮБ-ын бага хурлын нээлт дээр АНУ, Латин Америкийн эрдэмтэд ийнхүү мэдэгджээ. Амазон мөрний ой модны нүүрсхүчлийн 55 хувь нь уугуул иргэдийн газар нутаг дээр байдаг аж. Хууль ёсны болон хууль бус ой мод огтлолт, дэд бүтэц, үйлдвэрлэлийн төслийн улмаас Амазон мөрний тропикийн ой модны 20 хувь нь устаж алга болох аюулд ороод байгааг судлаачид анхааруулж байна.

No comments:

Post a Comment