Sunday, 28 December 2014



“Аль-Каида” Британийн авиакомпаниудыг сүрдүүлж байна

Террорист “Аль-Каида” байгууллага гишүүд, дэмжигчиддээ хандаж Британийн агаарын тээврийн EasyJet, British Airways-ийн нисэх онгоцонд бөмбөг дэлбэлэхийг уриалжээ. “Тэсрэх бөмбөгийг гэртээ хийж, нисэх онгоцонд авч орох ёстой” хэмээн уриалсан байна. “Аль-Кайда” үүний жишээ болгож Омар Фарук Абдулмуталлабын нэрийг дурджээ. Тэрээр 2009 онд Амстердам-Детройтын нисэх онгоцыг дэлбэлэх гэж оролдоод баригдсан юм. Гэвч тэсрэх бөмбөгий аюулгүй болгож, түүнд насаар нь хорих ял оноосон билээ. Лалын алан хядагчид нисэх онгоц дэлбэлэх замаар “Дайсны эдийн засгийг сүйрүүлж” чадна хэмээн тооцоолж байна.

AirAsia-гийн нисэх онгоц осолдсон бололтой

Ням гаригийн өглөө радараас алга болж холбоо тасарсан AirAsia компанийн нисэх онгоц осолдсон байж магадгүй хэмээн Индонезийн дэд Ерөнхийлөгч Юсуф Кала мэдэгдлээ. Гэвч нисэх онгоц хаана осолдсон талаар ямар нэг мэдээлэл байхгүй байгаа аж. AirAsia компанийн эзэн Тони Фернандес Индонезаас Сингапур руу 162 зорчигчтой нисч явсан онгоц алга болсонд харамсаж байгаагаа илэрхийлэв. “Нисэх онгоц осолдсон эсэхийг бид мэдэхгүй байна. Найдлага тавьж хүлээцгээе” хэмээн тэрээр ярьжээ.
AirAsia компанийн Airbus А320-200 нисэх онгоц ням гаригийн үүрээр Индонезийн Сурабай хотоос хөөрөөд 42 минутын дараа радараас алга болсон юм. Нисэх онгоцыг хайх ажиллагааг шөнөөр зогсоогоод гэгээ орохоор дахин сэргээжээ.
QZ8501дугаарын нислэг үйлдэж байсан Airbus A320-200 онгоцонд 162 зорчигч нисэх багийн хамт явж байсан юм. Индонезийн 157, Өмнөд Солонгосын гурав, Малайз, Сингапурын нэг нэг иргэн байгаа аж. AirAsia нь Малайзын агаарын тээврийн компани юм. QZ8501 дугаарын нислэгийг тус компанийн Индонез дахь салбар гүйцэтгэж байжээ. 

No comments:

Post a Comment