Sunday, 21 December 2014

Спортын нүүрэнд шөөөөөөөөөөөө




Роналдогийн хүрэл хөшөө босчээ

Португалын шигшээ болон Испанийн Реал Мадрид клубын тоглогч Криштиано Роналдо өчигдөр төрөлх Мадейра арал дээр хөшөөнийхээ нээлтэд оролцжээ. “Би мэндэлж, өсч том болсон, миний үндэс угсаа, гэр бүл минь байгаа төрөлх Мадейра арал дээрээ ирсэндээ тун баяртай байна. Мадйерагийнард түмэнтэй хамт байх нь миний хувьд тун онцгой, чухал үйл явдал юм” хэмээн сэтгэл нь хөдөлсөн Роналдо ярилаа.
Мадейра арлын нийслэл Фунчал боомтод 800 кг хүрлээр Роналдогийн хоёр метр 40 см өндөр хөшөөг босгосон юм. Энэ хөшөөний хажууд нэрт хөлбөмбөгчийн сузей байдаг бөгөөд Мадейрад ирсэн аялагч, жуулчдын хамгийн их зочилдог газар юм. Роналдо 2015 онд дахин Аваргуудын лигт түрүүлэх хүсэлтэй байгаагаа дуулгасан байна. “Хүмүүсийг амьд байхад нь хөшөөг нь босгохыг би дэмждэг. Энэ хүндэтгэл дахин олон тэмцээнд түрүүлэх урам зоригийг өгч байна” хэмээн дэлхийн шилдэг хөлбөмбөгч Роналдо ярилаа.

Роналдиньод сануулга өгөв

Бразилийн шилдэг хөлбөмбөгчдийн нэг Роналдиньо Мексикийн “Керетаро” багт тоглож байгаа. Тэрээр шинэ багт ирснээсээ хойш хэд хэдэн чухал гоол хийж, багийн эдийн засгийн байдлыг дээшлүүлээд байгаа ч нэг шуугиан дэгдээгээд байна.

Мексикийн лиг завсарлаад улирал эхлэх гэж байхад амралтаа авсан гэх Роналдиньо хаана байгаа нь мэдэгдэхгүй байна. Керетаро баг улирлын өмнөх бэлтгэл болгож Torneo Clausura 2015 тэмцээнд орох гэж байгаа ч бразил хөлбөмбөгч бэлтгэл дээр ирэхгүй байгаа юм. Керетаро клубын Ерөнхийлөгч “Хэрвээ Рональдиньо энэ долоо хоногт ирэхгүй бол бид шийдвэр гаргах болно. Тэр амралттай гэж худлаа хэлээд алга болчихлоо. Клубын шийдвэрийг үл ойшоовол хөөх хүртэл арга хэмжээ авна” хэмээн ярьжээ. Зугаа цэнгэлд хэтэрхий дуртай бразил хөлбөмбөгч эх нутагтаа очиж наргисаар яваа мэдээлэл ирж байгаа аж. 

No comments:

Post a Comment