Марко Рубио Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө
Флорида мужийн Бүгд найрамдах намын сенатч Марко Рубио
2016 оны АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх болсноо зарлалаа. Бүгд
найрамдах намын мандан бадарч буй од хэмээн нэрлэгдэж байгаа 43 настай М.Рубио
Майамид болсон цуглаан дээр “Ерөнхийлөгч болох хосгүй чадал, чансаа надад бий”
хэмээн ярьжээ. Тэрээр Ерөнхийлөгчөөр сонгогдвол “Америк мөрөөдөл”-ийг хамгаална
хэмээн амлаж байна. Ийнхүү Бүгд найрамдах намаас сонгуульд өрсөлдөхөөр болсон
гурав дахь улстөрч нь куба цагаачдын гэр бүлд төрсөн Марко Рубио болж байна.
Тэрээр Ардчилсан намаас нэр дэвшихээр болсон Хиллари Клинтоныг “Өнгөрсөн үеийн
лидер” хэмээн нэрлэжээ.
Сибирийн түймэр 23 хүний аминд хүрчээ
Сибирьт гарсан ойн түймэр 23 хүний аминд хүрээд байна
хэмээн ОХУ-ын эрх баригчид мэдээлэв. Забайкалье сууринд 200 орчим байшин
шатжээ. ОХУ-ын Онцгой байдлын тэргүүн Владимир Пучков гамшгийн бүс нутагт
нэмэлт хүч илгээх тушаал гаргалаа. Хакасийн бүгд найрамдах улсад ойн түймэр
дөрвөн мянган үхэр, хонийг залгисан хэмээн бүс нутгийн засаг захиргаанаас
мэдээлэв.
АНУ Москвагийн шийдвэрт санаа зовниж байна

No comments:
Post a Comment