Тэрс үзэлтнүүд
депутат болж чадсангүй
Кубын хараат
бус сэтгүүлч Хильдебрандо Чавиано, хориотой Ардчилсан намын гишүүн Юниель Лопес
нар мужийн сонгуулийн хоёрдугаар шатанд ялагдал хүлээжээ. Тэд гар өргөж санал
хураадаг эхний шатанд ялалт байгуулсан нь дуулиан дэгдээсэн юм. Гэвч дараагийн
шатанд эрх баригч намын нэр дэвшигчдийг барсангүй. Хэрвээ тэрс үзэлтнүүд орон
нутгийн парламентад сонгогдсон бол нэг намын системтэй Кубын хувьд түүхэн үйл
явдал болох байв. Мужийн парламент мужийн усны хангамж, зам засвар, эрүүл ахуйн
асуудлыг хариуцаж шийдвэрлэдэг. Ерөнхийлөгч Рауль Кастро сонгуулийн системд
өөрчлөлт оруулна хэмээн амлаж байсан билээ.
Бөөнөөр хорих
лагерийг чөлөөлсний ойг тэмдэглэж байна
Германд дэлхийн
II дайны сүүлчийн өдрүүдэд бөөнөөр хорих лагерийг чөлөөлсний 70 жилийн ойг
тэмдэглэж байна. Равенсбрюк дахь бөөнөөр хорих лагерийг чөлөөлсний ойн баярт
Польшийн Ерөнхийлөгчийн гэргий Анна Комаровска оролцжээ. Тэнд хоригдож байсан
хүмүүсийн ихэнх нь польшууд байсан юм. Мөн Берлины ойролцоох Заксенхаузений
концлагерь байсан газарт дурсгалын арга хэмжээ болжээ. Заксенхаузенд 50 мянган
хүн амь үрэгдсэн юм. Нацизмыг эсэргүүцсэн еврей, польш, оросууд тэнд хоригдож
байв. Заксенхаузенийг 1945 оны дөрөвдүгээр сарын 22-нд, Равенсбрюкийг
дөрөвдүгээр сарын 30-нд чөлөөлжээ.
Япон, Америк
мухардлаас гарахаар чармайж байна
No comments:
Post a Comment