Wednesday, 15 April 2015



Ираны Гадаад хэргийн сайд Жавад Зариф: Ираны соёлыг ч бас хүндэтгэх ёстой

Лозаннд хүрсэн урьдчилсан тохиролцоогоор Иран улсын цөмийн зэвсэг бүтээх боломжийг хязгаарласан нь дэлхийн улс төрийн нэг гол сэдэв болж байна. АНУ болон өрнөдийн орнууд тохиролцоог эцэслэж, Иран улсыг ямар ч аюулгүй болсон гэдэгт итгэхийг хүсч байгаа юм. Тегеран эдийн засгийг нь арагш чангаасаар байгаа хориг арга хэмжээг төгсгөл болгох хүсэлтэй байна. Ираны Гадаад хэргийн сайд Жавад Зариф ярьж байна.

-Ираны хориг арга хэмжээний биелэлтийг хянах НҮБ-ын хороо гэж байдаг. Лозанны тохиролцооны дараа юу хүлээж байна даа?

-Хориг арга хэмжээ үр дүнгээ өгсөнгүй, одоо хамтарч ажиллахаас өөр аргагүй. Бүгд үүн дээр ажиллах хэрэгтэй байна. НҮБ-ын энэ хороо мөд татан буугдах биз. Европ зөвхөн эдийн засгаар бус, улс төрийн тал дээр ч хувь нэмрээ оруулах хэрэгтэй. Тэгвэл Европын үйлдвэр, компаниудад том боломж нээгдэнэ. Европ тив Ираны нефтийг ихээр импортлодог байлаа. Энэ сэргэвэл аль аль талдаа ашигтай. Европын түүхийг харвал мөргөлдөөн, хориг арга хэмжээ биш, энх тайван, хөгжил цэцэглэлтэд л зуучилсан байдаг.

-Ираны цөмийн хөтөлбөрийн асуудлаар эцсийн тохиролцоонд хүрэхэд гурван сарын хугацаа өгсөн. Гэвч хоригийг хэзээ, хэрхэн цуцлах вэ гэдэг нь гол саад байсаар байна...?

-Иранаас айх юу ч байхгүй. Бид цөмийн зэвсэг үйлдвэрлэдэггүй. Биднийх бол энхийн хөтөлбөр. Иран улс цөмийн зэвсэг дэлгэрүүлэхгүй байх амлалт үүргээ биелүүлсээр байгаа. Бид хэзээ ч, хэнийг ч түрэмгийлээгүй. Үргэлж ойрхон байж ирсэн гэрээнд гарын үсэг зурахыг биднээс хүрч болно, гэхдээ биднийг нэр төрөөсөө татгалз гэж шаардаж болохгүй. Бид ойлголцох юм бол өнөөдөр ч гарын үсэг зурж болно.

-Израилийн Ерөнхий сайд Беньямин Нетаньяху “Эцсийн тохиролцоонд хүрвэл Еврейн улсын оршин тогтнох эрхийг шууд хүлээн зөвшөөрөх ёстой” гэж шаардсан. Тохиролцоог урагшлуулахад хэрэгтэй гэж үзвэл та нар үүнийг хүлээн зөвшөөрөх үү?

-Ерөнхийлөгч Обама үүнийг няцаасан шүү дээ. Тэгэхээр ийм инээдмийн саналыг яриад байх юм алга. Манай цөмийн хөтөлбөр эхнээсээ л энхийн байсан, тэр ноёнтон үүнийг мэдэж байгаа. Тэр үнэхээр биднийг Еврейн улсын аюул заналхийлэл гэж үзээд байгаа бол тохиролцоонд хүрэх боломжийг дэмжих ёстой бус уу. Өөрсдийнх нь цөмийн зэвсэг олон улсын хараанд орно гэхээс л шийрэгнэж байгаа юм. Израилийн худалч, хортой кампанит ажлыг олон улсын хамтын нийгэмлэг дэмжихгүй гэж бодож байна.

-Америкууд та нарын адилаар Израилийн саналыг няцаасан. АНУ-тай найз болчих нь энэ үү?

-Америкуудыг одоохондоо найз гэж хэлж чадахгүй нь.

-Цөмийн хөтөлбөрийн асуудлаар эцсийн тохиролцоонд хүрч чадвал Иран дахь хүний эрх, эмэгтэйчүүдийн нөхцөл байдал сайжрах уу?


-Бүх Засгийн газар эдгээр салбарт анхаарлаа хандуулах үүрэгтэй. Харин эдгээр хэлэлцээ нь янз бүрийн соёлтой улс орнуудын хооронд болж байгаа учраас Ираны соёлыг ч бас хүндэтгэх ёстой. Ардчилал үүнийг шаарддаг биз дээ.

No comments:

Post a Comment