Босогчид
Украины нисгэгчгүй онгоцыг унагажээ
Дангаараа
тусгаар тогтнолоо зарласан Донецкийн бүгд найрамдах улсын босогчид Донецкийн
төв дээгүүр нисч явсан Украины армийн нисгэгчгүй онгоцыг буудаж унагажээ. Тагнуулын
үйл ажиллагаа явуулж байсан нисгэгчгүй аппаратыг буудаж унагасан хэмээн босогдын
төлөөлөгч мэдэгдлээ.
2015 оны
хоёрдугаар сарын дундаас Донбасс дахь дайн байлдааны бүсэд гад зогсоох гэрээ
албан ёсоор үйлчилж эхэлсэн юм. Орос, Украин, Герман, Франц улсын тэргүүн
оролцож баталсан Минскийн тохиролцооны дагуу гал зогсоосон билээ. Гэвч гал зогсоор гэрээ үе үе зөрчигдөж байгааг
аль аль талаас мэдэгдсээр байна.
Ромын папын үг
туркуудыг уурлуулав
Ромын пап лам Франциск
армынуудыг аймаглан устгасан талаар үг дуугарсан нь Туркийн эрх баригчдын
дургүйг хүргэжээ. Католик шашны тэргүүн дөрөвдүгээр сарын 12-нд Ариун Петрийн
сүмд болсон уламжлалт мөргөлийн үеэр “Хагас сая армян иргэнийг бөөнөөр хороосон
нь XX зууны анхны аймаглан устгалт байсан” хэмээн мэдэгдсэн юм. Мөргөл дээр
хүрэлцэн ирсэн Арменийн Ерөнхийлөгч Серж Саргсян пап ламын үгийг талархан
хүлээж авчээ.
Турк улс 1993
онд Арменитай дипломат харилцаагаа тасалжээ. Ереваны тал Османы эзэнт гүрэнд
армянуудыг аймаглан устгасныг хүлээн зөвшөөрөхийг Туркээс шаардсан нь үүний
шалтгаан болсон юм. 1915-1923 онд Туркийн арми хэдэн зуун мянган армян үндэстнийг
амьдрах боломжгүй газар руу цөлснөөр үхэлд хүргэсэн билээ. Туркийн эрх баригчид
армянуудыг хөнөөх санаа байгаагүй хэмээн мэдэгддэг. Туркууд армян үндэснтнийг
бөөнөөр нь устгасныг Орос, Франц, Итали, Герман, Уругвай зэрэг улс хүлээг
зөвшөөрсөн юм.
Газар доогуур
хонгил ухвал хатуу шийтгэнэ
Египетийн
хилийн доогуур Газын зурвас руу хонгил ухаж байгаад баригдсан хүмүүсийг бүх
насаар нь хорих тушаалыг Египетийн Ерөнхийлөгч Абдель Фаттах ас-Сиси гаргалаа.
Мөн энэ талаарх мэдээллийг нуун дарагдуулсан хүнийг ч шийтгэхээр болжээ. Газын
зурвас дахь босогчид Синайн хойг дахь лалуудад зэвсэг нийлүүлдэг хэмээн Египет
үздэг.
Өнгөрсөн бүтэн
сайнд Египетэд хоёр ч дэлбэрэлт болж 14 хүн амиа алдсан юм. “Исламын улс”
бүлгийн нэг салбар гэгддэг “Синай муж” хэмээх бүлэг энэ халдлагыг үйлдсэнээ
хүлээжээ.
2030 онд хэн
эдийн засгаараа тэргүүлэх вэ


No comments:
Post a Comment