Аваргуудын лигийн хагас шигшээд өрсөлдөх багууд тодорлоо
Европын хөлбөмбөгийн холбооны Аваргуудын лигийн хагас
шигшээд өрсөлдөх багууд тодорчээ. Өчигдөр “Сантьяго Бернабеу” цэнгэлдэхэд Реал-Атлетико
хариу тоглолтоо хийлээ. Эхний тоглолт 0:0-ээр өндөрлөсөн юм. Хариу тоглолтод
эзэн хааны клубын мексик довтлогч Хавьер Эрнандес цорын ганц гоолыг оруулжээ. Ийнхүү
хагас шигшээд Испанийн Барселона, Реал Мадрид, Германы Байерн, Италийн Ювентус
шалгарлаа. Хагас шигшээгийн сугалаа өнөөдөр Швейцарийн Ньон хотод болно.
ОХУ-ыг босогчдод зэвсэг нийлүүлж байна хэмээн буруутгав
АНУ-ын Төрийн департамент ОХУ-ыг Украины зүүн хэсгийн
босогчдод агаараас эсэргүүцэн хамгаалах систем нийлүүлж байна хэмээн
буруутгалаа. “Украины зүүн нутагт өнгөрсөн наймдугаар сараас хойш Оросын
агаараас эсэргүүцэн хамгаалах систем маш олон болсныг бид олж мэдлээ. Орос улс
үүнд оролцсонд ямар ч эргэлзээ алга” хэмээн АНУ-ын Төрийн департаментын
төлөөлөгч Мари Харф мэдэгджээ. Мөн ОХУ-ыг босогчдыг сургаж, бэлтгэж байна
хэмээн буруутгасан байна. “М.Харфын хэлж буйгаар, оросууд Украины зүүн хилийн
дагуу цэргийн хүчээ нэмэгдүүлсээр байгаа аж. ОХУ-ын арми аравдугаар сараас хойш
Украины хил дээрх цэргийнхээ тоог ихээхэн нэмэгдүүлсэн хэмээн үзэж байна.
Америк эмэгтэй McDonald's-т гал нээжээ
АНУ-ын Мичиган хотод нэгэн эмэгтэй McDonald's хоолны
газраар үйлчлүүлж байхдаа бургер дээр гахайн мах тавихаа мартлаа хэмээн уурлаж
буугаар буудаж танхайрчээ. Тэрээр энэ үйлдлийнхээ төлөө гурваас долоон жилийн
ял сонсож магадгүй болов. 30 настай Шанека хэмээх бүсгүй бургер захиалжээ.
Гахайн махыг нь тавьсангүй хэмээн гомдоллож дахин бургер өгөхийг шаарджээ. Гэвч
дахин гахайн махыг нь мартсан байсан тул цухалдаж буу гарган гал нээсэн байна.
Золоор хүн гэмтэж бэртсэнгүй. Цагдаа нар эмэгтэйг авч явжээ. Долоо хоногийн
дараа шүүх хурал болно хэмээн орон нутгийн хэвлэл мэдээлэв.
Йеменд нөхцөл байдал дордсоор байна
Йемен дахь хүмүүнлэгийн нөхцөл байдал гамшигт хэмжээнд
хүрээд байна хэмээн Олон улсын улаан загалмайн нийгэмлэгээс мэдэгдлээ. Нийслэл
Сана хотод гэрэл цахилгаан тасраад ес хонож байгаа бол, усны нийлүүлэлт ихээхэн
доголдох болжээ. Боомт хот Адений гудамжинд олон арван цогцос хэвтэж байна
хэмээн орон нутгийн улаан загалмайн нийгэмлэгийн дарга Робер Мардини хэллээ. Эмнэлгийн
тусламж, эм тариа хүргэх ажил саатаад байгаа аж.
Саудын Арабаар толгойлуулсан цэргийн эвсэл Йемен дахь
босогчдын байрлалыг бөмбөгдсөөр байх болно хэмээн сануулав. Нийслэл Сана болон
томоохон боомт хот Аденийг хяналтдаа аваад байгаа хусит босогчид яриа хэлэлцээг
сэргээхийн тулд агаарын бөмбөгдөлтийг зогсоохыг шаардаж байна.
Франц дахь сүмд халдлага үйлдэхээр зэхэж байжээ


No comments:
Post a Comment