Аврил Лавиний бие илааршиж байна
Канадын нэрт дуучин Аврил Лавин өнгөрсөн намар фэнүүддээ
хандаж “Миний төлөө залбираарай” хэмээн Twitter-ээрээ дамжуулан хэлж байсан
билээ. Тэрээр ямар өвчин туссанаа хэлж мэдэхгүй байсан юм. Тухайн үед дуучин
бүсгүй ямар өвчнөөр шаналаад байгааг эмч нар тогтоож чадаагүй аж. А.Лавин хачиг
хазсанаас болж цусанд нь нян халдварлаж мэдрэлийн системд нь нөлөөлдөг Lyme
хэмээх өвчин туссан байжээ. Энэ өвчнийг илрүүлэхэд тун амаргүй байдаг аж.
Аврил
Лавин уг өвчний эсрэг тэмцээд нэг жил өнгөрсний дараа илаарших замдаа оржээ.
Түүний эрүүл мэнд сайжирч 80 хувь сэргээд байгааг “People” сэтгүүл мэдээллээ. “Би
амьсгалж, ярьж, хөдөлж ч чадахгүй байсан. Үхэж байна л гэж бодож байлаа. Хөл
дээрээ зогсож чадахгүй, гэртээ мөлхөж явдаг байлаа. Бурхны авралаар бие минь
эдгэрч байна” хэмээн дуучин бүсгүй ярьжээ.

No comments:
Post a Comment