Лалын сүмд шахцалдаан
болж 14 хүн амиа алджээ
Хятадын
төвийн хэсгийн Нинся-Хуэй муж дахь лалын сүмд мөргөл болж байх үеэр шахцалдаан
болж дор хаяж 14 хүн амь насаа алдаад байна хэмээн “Синхуа” агентлаг мэдээлэв. Шахцалдаан
ид мөргөлийн үеэр буюу өдрийн 13:00 цагт болжээ. Өөр арван хүн гэмтэж
бэртсэнээс дөрөв нь хүнд байдалтай байна. Шашны нэрт зүтгэлтнийг дурсан
мөргөлчдөд хоол тараах үеэр эмх замбараагүй байдал үүсч шахцалдаан үүссэн
байна. Тус мужид лал шашныг шүтдэг хуэй үндэстнүүд оршин суудаг ажээ.
Стивен
Сигал мужийн захирагчид өрсөлдөнө
Америкийн
нэрт жүжигчин Стивен Сигал Аризона мужийн захирагчийн суудлын төлөө өрөлдөхөөр
зэхэж байна. Тэрээр телевизийн нэгэн шоунд оролцох үеэрээ энэ тухай мэдэгдсэн
аж. Дорнын тулааны урлагийн мастер, 61 настай жүжигчин Аризона мужийн
захирагчийн сонгуульд ялна гэдэгтээ итгэлтэй байгаа бөгөөд АНУ-ын хил хязгаарын
хамгаалалт дээрх асуудал, бэрхшээлийг шийдвэрлэж, ажлын байрыг бий болгохоор
амлаж байна. Сигал өмнө нь Техас, Нью Мексик мужийн хилийн халуун цэг дээр
шерифийн (цагдаагийн газрын дарга) туслахаар ажиллаж байжээ.
М.Ходорковский
Берлинээс Швейцарьт очжээ
“ЮКОС”-ийн
экс тэргүүн Михаил Ходорковский Берлин дахь зочид буудлаа орхиж, эхнэр, хүүхэд
нь амьдарч буй Швейцарьт очжээ. Тэрээр галт тэргээр Берлинээс гарсан бөгөөд Швейцарийн
аль хотод очсон нь тодорхойгүй байна.
Ходорковский
17 тэрбум рублийн нэхэмжлэлээс ангижирахад ОХУ-ын Дээд шүүх тусалж магадгүй
байна. Берлин дахь Швейцарийн Элчин сайдын яам арванхоёрдугаар сарын 30-нд экс
олигархад гурван сарын хугацаатай Шенгений виз олгосон аж.
Ходорковский
арван жил ял эдлээд 2013 оны арваннэгдүгээр сард гэр бүлийн шалтгаанаар
Ерөнхийлөгчийн өршөөлөөр суллагдсан билээ. Хэдийгээр тэрээр гэм буруугаа хүлээн
зөвшөөрөөгүй ч В.Путин арванхоёрдугаар сарын 20-нд түүнийг өршөөх зарлигт гарын
үсэг зурсан юм. Тэр өдөр Ходорковскийг Карелийн шоронгоос гаргажээ. Нефтийн экс
магнат Санкт-Петербургаас Берлин рүү ниссэн юм.
2014
оны хамгийн үнэтэй туна загас
Токиогийн
далайн бүтээгдэхүүний зах дээр энэ онд баригдсан хамгийн том туна загасны
дуудлага худалдаа болов. Аварга том туна загас 230 кг жин татаж байлаа.
Токиогийн төвд дээд зэрэглэлийн зоогийн газартай Кэши Кимура хэмээх ноёнтон
энэхүү загасыг 70 мянган доллараар худалдаж авчээ.
Ажилгүй
сэтгүүлч интернэтээс 6000 доллар цуглуулав
Ажилгүй
хоцорсон америк сэтгүүлч Крейг Линдси олон нийтийн дэмжлэгээр мөнгө цуглуулдаг Indiegogo сайтад
хандаад зургаан мянган доллар цуглуулжээ. Тэрээр эхлээд 900 доллар л
цуглуулах санаатай байсан аж. Сэтгүүлч эр байрны хоёр сарын түрээсээ
төлөхийн тулд энэ сайтад хандсан, өөр юу ч хийгээгүй хэмээн ярилаа. Линдси “Би
хоолны төлөө сэргэлэн, ёжтой, урьдчилан таамаглашгүй байх болно” гэж бичсэн
самбар барьсан зургаа энэ сайтад тавьжээ.
Крейг
Линдси Хойд Каролинагийн News & Observer сонинд ажиллаж байгаад 2011 онд
цомхотголд өртөж ажилгүй болжээ. Тэр цагаас хойш суурин ажилтай болж чадсангүй.
Зарим сонинд хагас цагаар, идэвхтэн бичигчээр ажиллаж байсан ч АНУ-д цаасан,
хэвлэмэл сонины зах зээл улам бүр хумигдаж Линдси хүнд цохилт амсчээ. “Тогтмол
ажилгүй, бэдэрсэн хувь заяа минь дөрөв дэх жилдээ ороход би итгэл найдвараа
алдаж, энэ мэргэжлийг сонгосон нь алдаа байжээ гэж улам бүр бодох болсон”
хэмээн Крейг Линдси өгүүлж байна.
Сэтгүүлч
эр аргагүйдсэн самбар барьж зогссон зургаа интернэтэд тавьсны дараа түүний
дансанд АНУ-ын өнцөг булан бүрээс мөнгө орж ирсээр зургаан мянган долларт
хүрчээ. “Хүмүүс аймшигтай биш гэдгийг би мэднэ. Хэн ч гуйлга гуйхыг хүсэхгүй.
Гэвч заримдаа үнэхээр тусламж хэрэгтэй болдог. Чи өөрийгөө үнэлж, бахархаж
чадвал хүмүүс чамд туслахдаа баяртай байх болно” хэмээн сэтгүүлч Линдси ярилаа.
Деннис
Родман дахин Хойд Солонгост очно
АНУ-ын
сагсан бөмбөгийн нэрт тамирчин асан Деннис Родман Бээжин хотоос Хойд Солонгосын
зүг хөдөлжээ. Тэрээр лидер Ким Чен Уны төрсөн өдрийг тохиолдуулан нэгэн үзүүлэх
тоглолтод оролцох юм. Сагсан бөмбөгийн хорхойтой Хойд Солонгосын залуу лидер
маргааш 31 хүрэх ажээ. Экс сагсан бөмбөгчдийн багийг толгойлон ирж байгаа
Деннис Родман ийнхүү дөрөв дэх удаагаа Хойд Солонгост ирж байна. Ким Чен Унтай
зузаан найз гэгддэг Родман энэ удаагийн аялалаа “Сагсан бөмбөгийн дипломат ажил”
хэмээн нэрлэжээ.



No comments:
Post a Comment