Э.Сноуден
1.7 сая нууц материал хулгайлжээ
Үндэсний
аюулгүй байдлын агентлагийн (NSA)
экс
ажилтан, Америкийн иргэн Эдвард Сноуден АНУ-ын тагнуулын архиваас 1.7 сая нууц
баримт, материал хуулбарлаж авсан хэмээн АНУ-ын Батлан хамгаалах яамны тусгай
илтгэлд дүгнэжээ. Энэ нь АНУ-ын түүхэнд хувь хүн хамгийн их нууц баримт
хулгайлж авч явсан хэрэг болж байна. Тусгай илтгэлийг унших эрхтэй хоёр хууль
тогтоогчийн мэдээлж буйгаар, Сноудений хулгайлж авч явсан мэдээллүүд АНУ-ын
цэргүүдийн аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж байгаа ажээ.
“Сноуден
Америкийн эрэгтэй, эмэгтэй цэргийн албан хаагчдаас урвасан. Түүний хулгайлсан
баримт мэдээлэл америк цэргүүдийн амь насанд аюул учруулж байна. Түүний энэ
үйлдлээс болж манай цэргүүд амь насаа алдах аюултай боллоо” хэмээн
Төлөөлөгчдийн танхимын Тагнуулын хорооны тэргүүн, бүгднайрамдахч Майк Рожэрс
ярилаа.
Э.Сноуден
Үндэсний аюулгүй байдлын агентлагийн Хавай дахь салбарт ажиллаж байхдаа дээд
зэрэглэлийн хэдэн зуун мянган нууц баримт, материалыг хуулж авчээ. Тэрээр
тэдгээр материалынхаа өчүүхэн хувийг л хэвлэл мэдээллээр дамжуулан дэлгэсэн нь
дэлхий даяар томоохон шуугиан дэгдээсэн юм.
Пуэрто-Рикод
хүчтэй газар хөдлөв
Пуэрто-Рико
улсын эрэг орчмоор уржигдар шөнө 6.5 магнитудын хүчтэй гзар хөдөллөө хэмээн
АНУ-ын Газар зүйн албанаас мэдээлэв. Чичирхийллийн төв нь нийслэл Сан-Хуан
хотоос 96 км-ийн зайд болжээ. Газар хүчтэй хөдөлсөнтэй холбогдуулан их биш
хэмжээний цунами үүсч болзошгүй гэсэн түгшүүр зарласан байна. Байшин, барилга
нурж, хүний амь үрэгдсэн тухай мэдээ ирээгүй байна.
Ираны
мөнгө, активийг буцааж өгнө
Олон
улсын хориг арга хэмжээний хүрээнд барьцаалагдаад байсан Ираны мөнгө, активийг
буцааж өгөх товыг АНУ-ын эрх баригчид зарлажээ. Нийтдээ гадаадын банкинд Ираны
Засгийн газрын 4.2 тэрбум доллар түгжигдээд байгаа юм. Иранууд 2014 оны
хоёрдугаар сарын 1-нд эхний хэсгийг ашиглаж хэрэглэх боломжтой болж байна.
Дараагийн хэсэг буюу 450 сая долларын дансыг гуравдугаар сарын 1-д чөлөөлөх гэж
байна. Улмаар дөрөвдүгээр сард 550, 450 сая доллартай дансыг нь сэргээж байгаа
ажээ.
Иран
улс цөмийн хөтөлбөрөө зогсооно гэж амласны хариуд барьцаалагдсан данс, активийг
нь чөлөөлж, гүйлгээ хийхийг зөвшөөрч байгаа юм. Иран улс энэ сарын 20-ноос
эхлэн цөмийн хөтөлбөрөө зогсоох тохиролцоогоо мөрдөж эхлэнэ хэмээн тус улсын
Гадаад хэргийн яамнаас мэдэгдлээ.
Өмнөд
Суданы дүрвэгсдийн тоо 50 мянгад хүрлээ
Өмнөд
Суданд зэвсэгт мөргөлдөөн эхэлснээс хойш дүрвэсэн иргэдийн тоо 50 мянгыг
давжээ. Дүрвэгсдийн ихэнх нь хөрш Уганда улсад очжээ. Орон нутгийн Улаан
загалмайн нийгэмлэгээс мэдэгдэж буйгаар, Өмнөд Суданы 46 мянган иргэн Уганда
улсад очиж толгой хоргодож байна. Харин НҮБ-ын Дүгвэгсдийн асуудал хариуцсан
хороо үүнээс арай бага тооны дүрвэгсэд хөрш улсад очсон хэмээн үзэж байна.
Судан
арван мянга орчим дүрвэгчийг хүлээж авчээ. Судан улс хоёр жилийн өмнө салж,
Судан болон Өмнөд Судан хэмээн хуваагдсан юм. Мөн Этиоп, Кени улсад судан иргэд
олноороо дүрвэж очжээ. Өмнөд Судан улсдаа 350 мянган хүн дүрвэгсдийн хуаранд
амьдарч байна.
Хятадад
хэдэн мянган хүнийг шоронгоос суллажээ
Хятадын
эрх баригчид Бээжингийн ойролцоох хэд хэдэн засан хүмүүжүүлэх төвийг хааж, гэм
буруу нь нотлогдоогүй, шүүхээр ороогүй олон мянган хүнийг сулласан байна. Дачин
дахь зургаан хорих төвийн дөрвийг нь хааж, нэгийг нь хар тамхины донгоос
ангижруулах төв болгон засчээ хэмээн Telegraph сонин уламжлав.
Эрх
баригч коммунист дэглэмийг эсэргүүцсэн тэрс үзэлтнүүдээр “засан хүмүүжүүлэх”
ажил хийлгэн шийтгэхийг Мао дарга санаачилж байжээ. Олон улсын шахалтад автсан
тус улс 2007 оноос эхлэн засан хүмүүжүүлэх төвүүдээ татан буулгаж эхэлсэн
байна. Тэрс үзэлтнүүдийг ямар нэг хэрэгт буруутгалгүйгээр уурхай, янз бүрийн
үйлдвэрүүдэд боол мэт ажиллуулдаг байжээ.
Тайландын
сөрөг хүчин нийслэлийг бүслэнэ



No comments:
Post a Comment