skip to main |
skip to sidebar
Алан хядагчид тосгоныг довтлов
Нигерийн төвийн хэсгийн Шононг тосгон руу алан
хядагчид довтолж 30 орчим хүний аминд хүрлээ хэмээн France-Presse агентлаг орон
нутгийн иргэдийн эх сурвалжаас иш татан мэдээлэв. Амиа алдсан хүмүүсийн дунд хүүхэд,
эмэгтэйчүүд олон байгаа аж. 25 орчим хүн шархдаж гэмтжээ.
Зэвсэгт этгээдүүд өглөө үүрээр Шононг тосгоныг довтлон,
гал нээж, байшингуудыг шатаажээ. Үүний дараа тэд иргэдийн мал сүргийг авч одсон
байна. Нигерийн эрх баригчид хэдэн хүн амиа алдсан талаар мэдээлэхгүй байна. Тосгоны
байшин барилгын ихэнхийг шатаажээ гэсэн мэдээлэл ирж байгаа аж.
Холбооны нөөцийн санг анх удаа эмэгтэй хүн удирдана
АНУ-ын Сенат Жанет Йелленийг Холбооны нөөцийн
сангийн тэргүүнээр баталлаа. АНУ-ын Конгрессын дээд танхим АНУ-ын Ерөнхийлөгч
Барак Обамагийн 2013 оны аравдугаар сард санал болгосон хүнийг ийнхүү баталж
байна. Хатагтай Йелленийг 56 сенатч дэмжиж, 26 нь эсрэг санал өгчээ. 67 настай
Жанет Йеллен Холбооны нөөцийн сан (АНУ-ын Сангийн яам)-г тэргүүлж буй анхны эмэгтэй болж байна. Тэрээр
сангийн өмнөх тэргүүний бодлогыг үргэлжлүүлж, ажилгүйдэлтэй тэмцэхэд гол
анхаарлаа хандуулна хэмээн мэдэгдлээ. Холбооны нөөцийн санг Бен Бернанке 2006
оноос хойш толгойлж байсан юм. Түүний бүрэн эрхийн хугацаа энэ сарын 31-нд
дуусч байгаа ажээ.
No comments:
Post a Comment