Супермаркетад
буун дуу гарч хүний амь үрэгдэв
АНУ-ын
Индиана мужийн Элькхарт хотод буун дуу гарч хоёр эмэгтэй амь насаа алджээ. Нэг
эрэгтэй томоохон супермаркетад нэвтрэн орж 20 настай бүсгүйг бууджээ. Үүний
дараа ойрхон байсан хэдэн хүн гал нээж 40 настай эмэгтэйн аминд хүрсэн байна. Цагдаа
нар ирэхэд балмад этгээд бас нэг хүнийг буудахаар зэхэж байсан тул түүнийг
буудаж устгасан аж. Гэмт этгээд ямар зорилгоор энэ аллагыг үйлдсэнийг
тогтоохоор ажиллаж байна.
Израиль
Газын зурваст цохилт өгчээ
Израилийн
цэргийнхэн Палестины босогчдын харвасан таван пуужинг замаас нь устгасны дараа
Газын зурваст хариу цохилт өглөө хэмээн “Reuters” агентлаг уламжиллаа. Тель-Авивын
агаарын цохилтын улмаас таван палестин иргэн шархаджээ. Израилийн тал хохирол
амссангүй. Палестины талаас харвасан пуужин нь лалын “Хамас” хөдөлгөөний хийсэн
ажил хэмээн хардаж байна. Үүнээс хэд хоногийн өмнө Израилийн агаарын хүчин
Газын зурваст бас цохилт өгсөн билээ. Ерөнхий сайд асан Ариэль Шароны оршуулга
болж өнгөрсний дараа Газын зурвасаас пуужингаар харвасан юм.
No comments:
Post a Comment