Хятадад
шувууны ханиад нэмэгдсээр байна
Өнгөрсөн долоо хоногт
Хятадад шувууны ханиадаар халдварласан хүний тоо 24-өөр нэмэгджээ. Сарны
тооллын шинэ жил дөхөж хятад иргэдийн шилжилт, хөдөлгөөн ихэссэний улмаас
өвчлөл нэмэгдэж байна хэмээн мэргэжилтнүүд хэллээ. Улмаар өмнө нь шувууны
ханиадны вирус илэрч байгаагүй нутагт энэ өвчин гарах болсон байна. 2013 онд
Хятадад 199 хүн шувууны ханиадаас өвчилж, 52 хүн нас барсан юм. Мөн тус улсад
шувууны ханиад хүнээс хүнд халдварласан тохиолдол илэрчээ.
No comments:
Post a Comment