Япон хосуудын 58 хувь нь сексгүй амьдардаг
Sagami Rubber Industries Co. Компани 20-69 насны 15 мянган япон эрэгтэй,
эмэгтэйгээс судалгаа авахад гэрлэсэн хосуудын 55.2 хувь нь ямар ч сексгүйгээр
амьдардаг гэжээ. 40-59 насны эрчүүдийн 60 хувь нь эхнэр, эсвэл хамтрагчтайгаа
хэзээ ч “загас наадуулдаггүй” гэсэн байна. Гэр бүлийн хосууд сард 1.7 удаа секс
хийдэг гэсэн дүн гарчээ. Хамтрагч нь хүсдэггүй, мөн цаг хугацаа бага байдаг
гэсэн шалтгааныг япончууд нэрлэсэн байна.
Sinopec Aнгол дахь нефтийн ордыг худалдаж авлаа
Хятадын China petrochemical corporation буюу Sinopec корпорац Aнголын
нефть, хийн орд дахь Aмерикийн Marathon oil фирмийн хувьцааг худалдан авах
гэрээ байгуулжээ. Хятадын компани Aмерикийн фирмэд харъяалагдаж байсан орд
газрын 10 хувийг 1.52 тэрбум доллараар худалдаж авчээ. Sinopec 2011 онд France's
total компанийн таван хувийн хувьцааг өөрийн болгож байсан билээ. Aнголын
энэхүү орд газар нь 533 сая баррель нефтийн батлагдсан нөөцтэй юм. Xятадын
төрийн мэдлийн компаниуд өсөн нэмэгдэж буй дотоодын эрэлт хэрэгцээгээ хангахын
тулд дэлхий даяар эрчим хүчний эх үүсвэрийг худалдан авч байна. Sinopec нь Aзи
даяар нефть олборлодог томоохон компани ажээ.
No comments:
Post a Comment