Thursday, 16 January 2014



Р.Кадыров америк сэтгүүлчийг рингэнд дууджээ

Чеченийн лидер Рамзан Кадыров АНУ-ын телевизийн сэтгүүлчид ярилцлага өгснийхээ дараа хамтдаа рингэн дээр гарч боксоор тулалджээ. “Америкийн NBS телевизийн сэтгүүлч Ричард Энгелд өгсөн ярилцлага шөнийн гурван цагт дууссан. Гэвч бид салсангүй. Энгел спорт танхимийг үзэхийг хүссэн юм. Тэр чийрэг, хүчтэй залуу байна лээ. Туйванг сайн өргөж байсан” хэмээн Кадыров Instagram хуудсандаа бичсэн аж. “Дараа нь бид рингэнд гарсан. Мэдээж бид нэгнийхээ нүдийг хөхрүүлээгүй. Гэхдээ л тэр сайн зодолддог эр байсан” хэмээн Чеченийн тэргүүн америк сэтгүүлчийг магтжээ.
Ойрхи Дорнод дахь сурвалжлагаараа алдаршсан америк сэтгүүлч Ричард Энгел 14-нд Грозныйд очсон юм. Тэрээр үүний дараа Facebook хуудсандаа “Европт хамгийн их сүйрч байсан хот бүрэн сэргэж, тун сайхан хот болжээ” хэмээн бичсэн байна. 

No comments:

Post a Comment