Паспортгүйгээр
интернэтээс юм татаж болохгүй
Хятадын
интернэт хэрэглэгчид видео бичлэг татах, файл хуулахдаа паспортны хуулбараа
үзүүлэх хэрэгтэй боллоо хэмээн Хятадын Радио, телевизийн улсын хорооны албан
ёсны веб сайтад мэдээлжээ. Зөвхөн Хятадад
бүртгэлтэй веб сайтуудад энэ хязгаарлалт хамаарах аж. Интернэтээс харгислал, хүчирхийллийг
харуулсан видео бичлэг татахад ийм замаар хяналт тавих бололтой. Reuters агентлаг мэдээлж буйгаар, Хятадад 428 сая хүн видео хостинг
ашигладаг. Гэвч
тус улсад дэлхийн хамгийн том видео хостинг Youtube хориотой байдаг ажээ. Мөн
Америкийн дуучин Леди Гагагийн дууг хориглож байсан ч саяхнаас хоригийг
цуцалсан байна.
No comments:
Post a Comment