Wednesday, 15 January 2014

Сөрөг хүчний улстөрчийн гэрт дэлбэрэлт болов

Тайландын сөрөг хүчний лидерийн гэрт дэлбэрэлт болж байшингийн дээвэр эвдэрч, цонх нь хагарчээ. Сөрөг хүчний Ардчилсан намын лидер Апхисит Ветчачивагийн гэр бүлээрээ амьдардаг гэрт дэлбэрэлт болсон аж. Цагдаа нар энэ хэрэгтэй холбогдуулан гурван эрэгтэй, нэг эмэгтэйг баривчилсан ч нотлох баримт байхгүйн улмаас суллаж явуулжээ. Дэлбэрэлтийн улмаас хүний амь нас үрэгдээгүй аж.
Өнгөрсөн шөнө Бангкок хотод буудалцаан болж хоёр хүн шархадсан байна. Хог ачигч болон, эсэргүүцлийн жагсаалд оролцсон нэг хүн шархадсан хэмээн мэдээлэв. Хэн гал нээснийг тогтоож чадаагүй байна. Тайландын сөрөг хүчин Ерөнхий сайд Инглак Чинаватыг огцруулахын тулд нийслэл хотыг бүслэнэ хэмээн мэдэгдээд байгаа билээ.

Алтан дотуур хувцасны шоу

Хятадад алтаар хийсэн дотуур хувцасны шоу болжээ. Ухань хотын үнэт эдлэлийн нэгэн дэлгүүрээс зохион байгуулж буй шоунд моодонд дурлагсад болон баян, мөнгөтэй хүмүүс Хятадын өнцөг булан бүрээс хүрэлцэн ирсэн байна. Гурван кг алт орсон дотоож, хөхөвчний үзүүлбэр зочдын сонирхлыг ихэд татжээ. Зөвхөн энэ дотуур хувцсыг хийхэд алтны дарх, гоёл чимэглэлээр мэргэшсэн таван хүн хоёр өдөр зарцуулжээ. Гурван кг алттай дотоож, хөхөвчийг таван сая юанаар (800 мянган доллар) үнэлсэн бөгөөд нэгэн баян залуу найз бүсгүйдээ зориулан худалдаж авсан байна. “Үүнийг хувцас гэхээсээ урлагийн бүтээл гэж үзэж худалдаж авлаа” хэмээн мань эр ярьжээ.

No comments:

Post a Comment