Чилид
болсон халдлагад 14 хүн өртжээ
Чилийн нийслэл Сантьяго
хотын метронд томоохон халдлага болов. Гал унтраагчийг дариар цэнэглэж “Цэргийн
сургууль” буудлын дэргэдэх түргэн хоолны газрын хогийн саванд нуусан байжээ.
Хамгийн сүүлчийн мэдээллээр, халдлагад 14 өртөж эмнэлэгт хүргэгдсэн бөгөөд
гурвынх нь биеийн байдал хүнд байгаа аж. Дэлбэрэлт болох үеэр хоолны газарт
олон хүн байжээ. Халдлагад өртсөн хүмүүсийн дунд Венесуэлийн нэг иргэн байна. Чилийн
Ерөнхийлөгч Мишель Бачелет үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хуралдааныг
зарлаж, үүссэн нөхцөл байдлыг хэлэлцэхээр болов. Тэрээр мөн эмнэлэгт очиж,
халдлагад өртсөн хүмүүстэй уулзахаар зэхэж байна.
No comments:
Post a Comment