Үймээний дараа 57 хүн сураггүй болжээ
Мексикийн Герреро мужийн Игуала хотод иргэд, цагдаа нарын
хооронд мөргөлдөөн болсны дараа 57 хүн сураггүй алга боллоо хэмээн эрх баригчид
мэдэгдэв. Цэрэг, цагдаа нар Айоцинапа сургуулийн 57 хүнийг эрэн сурвалжилж
байна. Герреро мужид оюутны бослого гарсны дараа 20 орчим цагдааг хүний аминд
хүрсэн хэргээр баривчлаад байгаа юм. Иргэд сураггүй алга болсонд цагдаа нар
буруутай хэмээн үзэх хүмүүс байгаа ажээ.
Үлэг гүрвэлийн ховор олдвор илрүүлэв
Мексикийн Коауила мужийн газар нутгаас үлэг гүрвэлийн
томоохон “Оршуулгын газар”-ыг илрүүллээ хэмээн Spiegel сэтгүүл мэдээлэв.
Герман, Мексикийн палеонтологчид цөлийн нэг хэсгээс 14 үлэг гүрвэлийн үлдэгдэл
болон бусад амьтны араг ясыг олсон байна. “Энд ихэд хөгжсөн экосистем байсан нь
харагдаж байна. Бид зөвхөн үлэг гүрвэлүүдийн араг яс бус мөн дөрвөн төрлийн яст
мэлхий, матрын үлдэгдлийг илрүүллээ. Үүнээс гадна эртний сүүн тэжээлтний жижиг
шүд олдлоо” хэмээн Германы палеонтологч ярилаа. Саяхан Аргентинд хамгийн том
үлэг гүрвэлийн үлдэгдлийг ухаж гаргасан билээ.
Б.Нетаньяху: “Хамас”, “Лалын улс” нь хорт модны мөчрүүд
Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяху “Хамас”, “Лалын
улс” бүлгүүдийг нацистууд мэт терроризмийн арга замаар дэлхийд ноёлохыг
санаархаж байгаа хорт модны мөчрүүд хэмээн нэрлэв. “Хамас”-ын эсрэг Израилийн
цэргийн кампанит ажил, “Лалын улс”-ын эсрэг АНУ-ын цэргийн ажиллагаа нь лалын
терроризмийн эсрэг явуулж буй тэмцлийн нэг хэсэг ажээ. “Эцсийн эцэст тэдний
зорилго нэг юм. Эдгээр лалын хэт даврагч хөдөлгөөнүүд нь 80 жилийн өмнөх
нацистуудтай адилхан” хэмээн Израилийн Ерөнхий сайд хэллээ. Цөмийн зэвсэг
агссан Иран улс нь террорист “Лалын улс” бүлгээс ч илүү аюултай хэмээн Израиль
улс үзэж байгаа юм.
Каталоны санал асуулгыг Испанийн Үндсэн хуулийн шүүх
хориглов
Испанийн Үндсэн хуулийн шүүх Каталон мужид болох гэж буй
тусгаар тогтнолын талаарх бүх нийтийн санал асуулгыг хууль бус хэмээн үзжээ.
Каталон мужийн тэргүүн Артур Мас арваннэгдүгээр сарын 9-нд Испаниас тусгаарлах
эсэх санал асуулга явуулах тушаалыг баталсан юм. Гэвч Үндсэн хуулийн шүүх хууль
бус гэж үзсэн тул энэхүү санал асуулга явагдах боломжгүй боллоо. Каталон муж
дангаараа ийм санал асуулга явуулах нь нийт испани иргэдийн эрхийг зөрчсөн
явдал хэмээн үзэж байна. Испанийн аль нэг муж салан тусгаарлахыг хүсвэл санал
асуулга зөвхөн тэр мужид бус, нийт Испани даяар болох ёстой хэмээн Үндсэн
хуулийн шүүх үзжээ.
Моника Белуччи 50 хүрлээ


No comments:
Post a Comment