Япон улс В.Путинд өгсөн урилгаа
цуцлах уу
Японы Ерөнхий сайд Шинзо Абэ ОХУ-ын Ерөнхийлөгч
Владимир Путинийг энэ намар эх орондоо айлчлахыг урьсан урилгаа эргэн харахаар
боллоо хэмээн “Киодо” агентлаг мэдээлэв. Тиймээс Оросын лидерийн айлчлал 2015
оны хавар, эсвэл бүр цаана хүртэл хойшилж магадгүй болжээ. Украины хамралаас
болж Москва, өрнөдийн харилцаа муудчихаад байгаатай холбогдуулан Вашингтоны
засаг захиргаа Путиний айлчлалыг хойшлуулахыг Токиогоос хүссэн хэмээн бичиж
байна. Гэсэн хэдий ч Орос, Японы тэргүүнүүд арваннэгдүгээр сард Ази, Номхон
далайн эдийн засгийн хамтын ажиллагааны хэлэлцээний хүрээнд уулзахаар
төлөвлөжээ. Япон улс Европын холбоо, АНУ-ын араас Оросын эсрэг хориг арга
хэмжээ авч магадгүй байгаа юм.
No comments:
Post a Comment