Air
France-ийн нисгэгчид ажил хаялаа
Францын Air France авиакомпанийн нисгэгчдийн 60 хувь нь
есдүгээр сарын 15-наас долоо хоногийн хугацаатай ажил хаялт эхлүүлжээ. Энэ
хугацаанд тус компани хуваарьт нислэгийнхээ 50 хувийг гүйцэтгэх юм. Air France
хямд нислэг үйлддэг Transavia
охин компаниа
өргөтгөх гэж байгааг нисгэгчид эсэргүүцэж байна.
Нисгэгчдийн нэг өдрийн ажил хаялт компанид 10-15 сая
еврогийн алдагдал учруулж байна хэмээн Air France-ийн тэргүүн Фредерик Гаже
мэдэгдлээ. Есдүгээр сарын 22 хүртэл үргэлжлэх энэхүү ажил хаялт Air France-ийн
түүхэнд 1998 оноох хойшх хамгийн том ажил хаялт болж байна.
НАТО-гийн орнууд Украинд зэвсэг нийлүүлж эхэлжээ
НАТО-гийн гишүүн орнууд Киевт зэвсэн нийлүүлж эхэлсэн
хэмээн Украины Батлан хамгаалахын сайд Валерий Гелетей мэдэгдлээ. Тэрээр “Үхлийн
болон үхлийн бус зэвсэг нийлүүлж байна” хэмээн мэдэгдсэн ч чухам ямар ямар
орнууд зэвсэг нийлүүлж байгааг тодотгосонгүй. Украин улс өрнөдөөс дэмжлэг
авахгүй бол цөмийн зэвсгийн статусаа сэргээх асуудлыг эргэж харна хэмээн
Гелетей хэд хоногийн өмнө мэдэгдэж байв. Үүний дараа НАТО-гийн хэд хэдэн гишүүн
орон Украинд зэвсэг нийлүүлэхэд бэлэн гэдгээ мэдэгдсэн юм.
Роналдо долоо хоногт 500 мянган паундын цалин авахыг хүсч
байна
“Реал Мадрид” багийн тоглогч Криштиано Роналдо өөрт нь
долоо хоногийн 500 мянган паундын цалин амласан Английн клубт очиход бэлэн
байна хэмээн Daily Mail сонин мэдээлэв. “Манчестер Юнайтед”, Манчестер Сити”
болон Лондоны “Челси” клуб португал залууд ийм санал тавьж магадгүй байгаа аж.
Тэрээр эдүгээ “Реал”-д долоо хоногт 350 мянган паундын цалин (жилийн 18 сая паунд) авч байгаа юм. Роналдо Английн ямар нэг багт очвол жилийн 26 сая паундын
цалинтай болж, Англи дахь хамгийн үнэтэй хөлбөмбөгч болох ажээ. Одоогоор
Английн Премьер лигийн хамгийн үнэтэй хөлбөмбөгч нь “Манчестер Юнайтад”-ийн
колумб довтлогч Радамел Фалкао юм. Тэрээр долоо хоногт 390 мянган паундын (жилийн
20 сая паунд) цалин авч байна.
Бас нэг эмч Эболагаар нас баржээ
Сьерра-Леон улсад Эбола тахлын вирусээр халдварласан бас
нэг эмч нас баржээ. Эмэгтэй эмч Оливиа Бак тахлын золиос болжээ. Нийтдээ тус
улсад дөрвөн эмч, 50 сувилагч энэхүү аймшигт өвчнөөр өөд болоод байна. Дэлхийн
эрүүл мэндийн байгууллагаас мэдэгдэж буйгаар, Баруун Африкт тархсан Эбола
тахлаар хоёр мянга дөрвөн зун хүн амиа алдаж, дөрвөн мянга 700 хүн халдварлаад
байна.
Эдүгээ Либери, Сьерра Леон, Гвиней, Нигери, Конгын ардчилсан
бүгд найрамдах улс, Сенегалд Эбола тахал гараад байна. Халдвар авсан хүмүүсийн
53 хувь нь амиа алдаж байгаа аж. ДЭМБ хэд хэдэн эм бэлдмэлийг туршиж байгаа ч
Эболагийн эсрэг вакцинийг хараахан гаргаж аваагүй байна.
Эми Уайнхауст хүрэл хөшөө босголоо



No comments:
Post a Comment