Украины мөргөлдөөнд гурван мянга гаруй хүн
амиа алджээ
Украины зүүн хэсэг дэх зэвсэгт мөргөлдөөнд амиа алдсан
хүний тоо гурван мянга 500-д хүрээд байна хэмээн НҮБ-ын хүний эрхийн хорооны
төлөөлөгч Иван Шимонович мэдэгдэв. Малайзын нисэх онгоцны ослоор амь үрэгдсэн
хүмүүс үүнд багтаж байгаа аж. Одоогоор батлагдаад байгаа мэдээллээр ийм тоо
гарч байгааг Шимонович онцлоод, бодит байдал дээр амь үрэгдсэн хүний тоо илүү
их байж магадгүй гэжээ. Энэ оны дөрөвдүгээр сараас хойш Украины зүүн нутаг дайн
байлдаантай байгаа билээ. Саяхан сөргөлдөгч талууд гал зогсоох тохиролцоонд
хүрсэн ч тэнд мөргөлдөөн болж хүний амь үрэгдсээр байна.
Кубаас зугтсан иргэд Майамид ирэв
Кубаас завиар зугтсан есөн хүн өчигдөр Майамийн эрэг дээр
иржээ. Дан эрчүүдээс бүрдсэн салчид Флоридагийн Кей Бискейн эрэгт газардсан
бөгөөд АНУ-ын Эргийн харуулын цэргүүд хүлээж аваад байна. Кубын иргэд АНУ-д
ямар ч хамаагүй аргаар орж ирж хөл тавьсан л бол оршин суух эрх олж авдаг.
Вашингтон Кубын цагаачдыг уруу татаж, Гаванын Засгийн газрыг сул дорой
харагдуулахын тулд ийм бодлого баримталдаг хэмээн Кубын эрх баригчид үздэг. Куба,
Флоридагийн хооронд ердөө 140 км зайтай байдаг тул куба иргэд завиар зугтаж
АНУ-д очих нь элбэг байдаг ажээ.
Хоолондоо хар тамхи хийж зардаг байжээ
Хятадын Янань хотын нэгэн зоогийн газар үйлчлүүлэгчдийг “татахын”
тулд хоолондоо хар тамхи хийдэг байсан нь тогтоогджээ. Тус газрын хоолны “нууц
жор” санамсаргүй байдлаар илэрсэн байна. Лю Жуй хэмээх нэгэн байнгын үйлчлүүлэгчийг
цагдаа зогсоож шалгахад цуснаас нь хар тамхи илэрчээ. Лю хэзээ ч хар тамхи
хэрэглэж байгаагүй гэдгээ хэлсэн ч цагдаа нар баривчлан авч явжээ. Үүний дараа
залуугийн гэр бүлийнхэн дээрх зоогийн газарт байнга иддэг гурилтай шөлийг
шалгахыг цагдаагийн газраас хүсчээ. Хүсэлтийн дагуу шалгахад тус зоогийн
газрынхан хар тамхины төрөл болох намуу цэцгийг хоолондоо хийдэг байсан нь
тогтоогдсон байна. Хоолны газрын эзэн хоёр кг намуу цэцгийн нунтаг худалдан
авч, түүгээрээ сүмс хийн хоолоо амталдаг байсан аж.
Хятад улс Оросыг жимс, ногоогоор хангахад бэлэн байна
Хятад улс Оросын зах зээлийг жимс, ногоо, давсаар бүрэн
хангахад бэлэн байна хэмээн БНХАУ-ын Шаньдун мужийн Худалдааны сайд Чжан Цинвэй
мэдэгдэв. Хятадад хөдөө аж ахуйн хөгжлөөр тэргүүлдэг Шаньдун муж Орост лууван,
цагаан гаа, сармис, вандуй, хулуу, лооль, өргөст хэмх, цэцэгт байцаа, мөн тоор,
лийр, жүрж, тарвас нийлүүлэхэд бэлэн байна хэмээн Цинвэй ярьжээ. Ирэх сард
Орос, Хятадын лидерүүд харилцан ашигтай нийлүүлэлтийн нөхцөлийг ярилцахаар
төлөвлөж байгааг тэрээр дуулгав. Оросын тал Хятадаас хөдөө аж ахуйн
бүтээгдэхүүн авч, Хятадад буудай, бордоо, рапс нийлүүлэх сонирхолтой байгаа аж.
Үүнээс гадна хятадууд Оросын газар нутаг дээр хөдөө аж ахуйн компани байгуулах
сонирхолтой байна.
Сирийн дайнд хохирсон иргэдэд 215 сая евро зарцуулна

No comments:
Post a Comment