Колумбаас
өмнөх үеийн эрдэнэсийг Колумбид буцааж өгчээ
Испани
улс XVI зуунд Өмнөд Америкийг колончлохоос өмнөх үед хамаарч байсан 700 орчим
соёлын эд зүйлсийг Колумб улсад буцааж өгчээ. Соёлын болон археологийн асар их
үнэ цэнэтэй эдгээр зүйлсийг Колумбийн хар тамхины мафийн тусламжтайгаар Испани
руу хууль бусаар оруулсан байжээ. Испанийн цагдаа арван жилийн өмнө тусгай
ажиллагаа явуулж тэдгээр эд өлөг, гар урлалын бүтээлийг хурааж авсан юм.
Колумбийн Засгийн газар удаан хугацаанд шүүхээр явсны эцэст соёлын өвөө буцааж
авах шийдвэрийг гаргуулж чаджээ. Тэдгээрийн дотор буй зарим баримал хөшөө,
хөгжмийн зэмсэг, оршуулгын эд зүйлс нь XI зуунд харъяалагдаж байна.
Хойд
Солонгост хандаж Америкийн гурван иргэнийг суллахыг шаарджээ
АНУ
Пхеньяны эрх баригчдад хандаж Хойд Солонгосын шоронд хоригдсоор байгаа
Америкийн гурван иргэнийг даруй суллах шаардлага тавьжээ. Кеннет Бэй төрийн
байгууллыг устгах оролдлого хийсэн хэргээр 15 жилийн ял эдэлж байна. Жеффри
Фаул, Мэттью Миллер нар хорлон сүйтгэх ажиллагаанд буруутгагдан шүүхээс ял
сонсох гэж байгаа аж.
Хойд
Солонгосын эрх баригчид тэдэнд хүнлэг ёсоор хандаж суллах ёстой хэмээн
Вашингтон үзэж байна. Кеннет Бэйн эрүүл мэнд ихэд муудаж, эмнэлгийн яаралтай
тусламж хэрэгтэй болжээ. Хойд Солонгосын тал хоригдож буй гурван америкийг
сэтгүүлчидтэй уулзуулж, тэд хэвлэлээр дамжуулан АНУ-ын Засгийн газраас тусламж
хүссэн юм.
Марадона
Ромын хамбад Аргентины өмсгөл бэлэглэв
Аргентины
хөлбөмбөгийн амьд домог Диего Марадона Ромын католик шашны тэргүүн хамба лам
Францисктай уулзахдаа Аргентины шигшээ багийн өмсгөлийг бэлэглэжээ. Пап ламтай мэндчилэхээр
ээлжээ хүлээж байсан Марадона түүнтэй хамгийн удаан ярилцсан байна. Нэрт
хөлбөмбөгч Марадона, Хавьер Занетти болон хамба ламын санаачилгаар “Энх тайвны
хөлбөмбөгийн тоглолт”-ийг зохион байгуулж, Самюэль Это'О, Зинедин Зидан, Франческо
Тотти, Роберто Бажо, Жанлуижи Буффон, Андреа Пирло зэрэг алдартнууд оролцсон
юм. Тоглолтын орлогыг буяны санд хандивлажээ. Ромын хамба лам хөлбөмбөгийн үнэнч
хөгжөөн дэмжигч билээ.
Либерид
сувилагч нар ажил хаяжээ
Либери
улсад Эбола тахлын улмаас эмнэлгийн сувилагч нар ажил хаяад байна хэмээн France
Presse агентлаг уламжлав. Ажил хаягчид аймшигт тахлаас хамгаалах хэрэгсэл,
тоног төхөөрөмжийг сайжруулж, цалинг нэмэхийг шаарджээ. “Эбола тахал дэгдсэнээс
хойш түүнээс хамгаалах, сэргийлэх хэрэгсэл бидэнд алга. Үүний улмаас олон эмч,
сувилагч вирусээр халдварласан. Сэргийлэх хэрэгслийг хангахаас нааш бид ажилдаа
очихгүй” хэмээн Монрови хотын Жон Тугбех эмнэлгийн ажил хаягчдын төлөөлөгч
мэдэгдлээ.
Фидель
Кастро НАТО-гийн гишүүдийг нацистуудтай зүйрлэв


No comments:
Post a Comment