Sunday, 14 September 2014



Британийн алдартнууд Шотландын санал асуулгын талаар ямар бодолтой байна вэ

Есдүгээр сарын 18-нд Шотландад Их Британиас тусгаарлах эсэх бүх нийтийн санал асуулга болох гэж байна. Судалгаанаас үзэхэд, “Тийм”, “Үгүй” санал тэнцэнэ гэсэн дүн гарчээ. Шотландын иргэдийн ихэнх нь Британиас тусгаарлахын төлөө санал өгвөл Шотланд нь тусгаар тогтносон улс болох юм. Ихээхэн маргаан дэгдээгээд байгаа санал асуулгын талаар Их Британийн алдар цуутай хүмүүс ямар бодолтой байгааг сонирхуулъя.

Сэр Пол Маккартни (англи) -ҮГҮЙ. “Биднийг нэгтгэдэг зүйл нь хувааж, хагаралдуулдаг зүйлээс хавьгүй илүү. Хамтдаа л байцгаая”

Саймон Коуэлл (англи) -ҮГҮЙ. “Манай ээжийн багын нэр нь Далглиш. Тэгэхээр надад шотланд цус байдаг. Шотланд, англиуд хамтдаа  байсан нь л дээр”

Моррисей (шотланд) -ТИЙМ. “Би Шотландад хайртай. Шотландад Лондон хэрэггүй. Тэд Их Британиас тусгаарлах ёстой”

Рассель Бранд (англи) -ТИЙМ. “Шотланд тусгаар тогтнох ёстой. Улс орон авсаархан, жижигхэн байвал илүү сайн хөгжиж, иргэд нь илүү эрх мэдэлтэй байдаг”

Боб Гельдоф (ирланд) -ҮГҮЙ. “Үндсэрхэг үзэл нь улс төрийн маш аюултай амьтан, би үүнийг мэднэ. Би ирланд хүн. Бид хэн бэ гэдэг ойлголтыг мушгих гэсэн улс төрийн тоглоом явж байна”

Сэр Майкл Кейн (англи) -ТИЙМ. “Шотланд өөрийн гэсэн тусгаар тогтнолыг хүсч байна. Би тэдэнтэй хамт байна”

Алан Хансен (шотланд) -ҮГҮЙ. “Бид Их Британийн нэг хэсэг учраас л Шотланд толгой өндөр зогсдог”

Вивьен Вествуд (англи) –ТИЙМ. “Шотландын тусгаар тогтнол бидэнд загвар болж магад”

Майк Майерс (уэльс) –ҮГҮЙ. “Би Шотландад хайртай. Тэд Британийн нэг хэсэг байгаасай гэж хүсч байна. Британиас тасарсан ч гэсэн би Шотландыг хайрлах болно”

Жерард Батлер (шотланд) –ТИЙМ. “Шотланд яагаад тусгаар байж болохгүй шалтгааныг олж харахгүй байна. Энэ бол өөр хүмүүс, өөр хандлагатай улс орон”

Сэр Шон Коннери (шотланд) –ТИЙМ. Шотланд дангаараа хөгжиж чадна гэдэгт би байнга итгэсээр ирсэн. Шотланд тусгаар тогтнолоо олж авахад тун ойртоод байна”

Дэвид Теннант (шотланд) – ҮГҮЙ. “Шотланд Их Британитай хамт байх ёстой”

Жан Роулинг (шотланд) –ҮГҮЙ. “Шотланд салснаар бүх юм амар шийдэгдэхгүй. 300 жил хамт явж ирсэн хүмүүс бие биеэсээ маш их хамааралтай болсон байгаа”

Сюзан Бойл (шотланд)  -ҮГҮЙ. “Зүгээр хамтдаа явж ирсэн үндэс суурийг устгах хэрэггүй”

Сэр Алекс Фергюсон (шотланд) –ҮГҮЙ. “Би Англид олон жил амьдарсан. Гэвч би шотланд хүн. Шотланд Их Британийн нэг хэсэг хэвээр үлдээсэй гэж хүсч байна”


Эван Макгрегор (шотланд) –ҮГҮЙ. “Британиас салбал аймшигтай алдаа болно”

No comments:

Post a Comment