80 мянган долларын үнэтэй
үнсэлт
Нэгэн канад эр Британийн
жүжигчин, загвар өмсөгч Элизабет Херлийг үнсэхийн тулд 80 мянган доллар төлжээ.
Банкны эзний өв залгамжлагч 27 настай канад залуу Жулиан Бхарти гэрлэсэн нэгэн
бөгөөд ийм үнэтэй үнсэлтийг худалдаж авахын тулд эхнэрээсээ зөвшөөрөл авсан аж.
Бхарти Кристи хэмээх үзэсгэлэнт эхнэртэй, гурван хүүхэдтэй, Торонто,
Калифорниа, Флоридад том эдлэнтэй.
Өнгөрсөн баасан гаригт Виндзор
шилтгээнд болсон Элтон Жоны жил тутмын цэнгүүн дээр Жулиан Бхарти 49 настай
британи жүжигчин Лиз Херлийг үнсэх эрхийг дуудлагаар худалдахад үнэ цохиж
авчээ. Үнсэх эрхийг авсанд хурсан олон баяр хүргэж, Херли, Бхарти нар шууд л “хүслээ
биелүүлжээ”. Бхартийн эхнэр мөн л алга ташиж “Гоё байна” хэмээн баяр хүргэсэн
байна.
Мууртай зээл
Оросын томоохон банкны нэг
Сбербанк шинэ хэрэглэгч татахын тулд сонирхолтой арга сэджээ. Хэн нэг нь тус банкнаас
шинэ байр худалдаж авахаар зээл авбал банкнаас нэг муурыг хоёр цагийн турш “хэрэглүүлэх”
аж. Учир нь оросууд шинэ байр худалдаж аваад өөрсдөө хөл тавихаасаа өмнө муур
оруулбал сайн хэмээн билэгшээдэг. Сбербанк энэхүү мухар сүсгийг ашиглаж байрны
зээл авсан хэрэглэгчиддээ Сесар, Карамел зэрэг нэртэй арваад муурыг санал
болгож байгаа аж. Тус банк ийм урамшууллыг есдүгээр сараас эхлүүлсэн бөгөөд
эхний 50 зээлдэгчдэд муураа өгч байгаа ажээ. Европын холбооноос Оросын эсрэг
хориг арга хэмжээ авснаас хойш тус банкны хувьцааны үнэ унасан тул
хэрэглэгчдийг татаж, нэр хүндээ өсгөхийн тулд маркетингийн шинэ хэлбэрийг
сонгосон бололтой.
People энэ оны хамгийн дур булаам тамирчныг нэрлэв
People сэтгүүл 2014 оны хамгийн сэтгэл татам тамирчныг санал асуулгаар тодруулахад
“Реал Мадрид” болон Колумбийн шигшээ багийн тоглогч Хамес Родригес жагсаалтыг
тэргүүлэв. 23 настай хөлбөмбөгийн дүр төрх сэтгүүлийн шинэ дугаарын нүүрийг
чимжээ. “Тэр их гоё залуу. Гэхдээ түүний зан ааш надад илүү таалагддаг. Түүнийх
нь төлөө би түүнийг хайрладаг” хэмээн хөлбөмбөгчийн гэргий Даниэла Оспина
ярьжээ.
Хамес Родригес 2014 оны
долдугаар сард “Монако”-гаас “Реал”-д 80 сая еврогоор ирсэн билээ. Тэрээр
Бразилд болсон хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд зургаан гоол
оруулж тэмцээний шилдэг мэргэн бууч болсон юм.
Alibaba IPO-гоор 24 тэрбум доллар босгоно
Хятадын интернэт худалдааны
хамгийн том компани Alibaba хөрөнгийн бирж дээр хувьцаа гаргахаар (IPO) зэхэж байгаа бөгөөд нэгж хувьцааны үнэ 60-66 доллар байна
хэмээн Reuters агентлаг мэдээлэв.
Америкийн Хөрөнгийн бирж, үнэт
цаасны хороонд гаргасан өргөдлөөс үзвэл тус компани 368 сая ширхэг хувьцаа
гаргах ажээ. Ингэснээр Alibaba 24,2 тэрбум доллар босгож, үнэж цаасны зах зээл дээр рекорд тогтоох юм. Alibaba-гийн хувьцаа есдүгээр сарын 18-наас эхлэн Нью-Йоркийн
хөрөнгийн бирж дээр арилжаалагдаж эхэлнэ хэмээн Wall Street Journal
мэдээллээ. 15 жилийн өмнө
байгуулагдсан Alibaba компанийн зах зээлийн үнэлгээ 168 тэрбум долларт хүрсэн байна.
Курдууд стратегийн чухал уулыг
эзлэн авчээ
Курдын “Пешмерга” зэвсэгт
бүлэглэлийн дайчид АНУ-ын агаарын хүчний тусламжтайгаар Иракийн Мосул хот
харагддаг стратегийн чухал Зартак уулыг “Лалын улс” бүлгээс эзлэн авчээ. Мосул
хот зургадугаар сард лалын дайчдад эзлэгдээд байгаа билээ. Улмаар “Лалын улс”
бүлэг Иракийн Курдистан руу эрчимтэй давшиж наймдугаар сард Зартак уулыг эзэлж
аваад байв. Курдууд энэхүү уулыг богино хугацаанд эзлэн авсан бөгөөд 30 орчим
лалын босогчийг устгасан байна. Суннитууд давамгайлсан Мосул хотыг мөн л
Америкийн нисэх хүчний дэмжлэгтэйгээр буцааж авахаар төлөвлөж байна.
600 мянга гаруй байшин гэрэлгүй
болжээ
АНУ-ын Мичиган, Иллинойс мужид
хү чтэй шуурга болсны улмаас 600 мянга гаруй байшин барилга гэрэл цахилгаангүй
болоод байна. Нэг эмэгтэй унасан модонд дарагдан амь насаа алджээ. Мөн бас нэг
хүн амь үрэгдсэн хэмээн мэдээлэв. Хүчтэй шуурга, аянганы хор хохирлыг арилгахын
тулд аврагчид, засварчид 24 цагаар ажиллаж байна.
Хатан хаан Шотландын хувь
заяанд санаа зовниж байна




No comments:
Post a Comment