30 жил цааз хүлээгээд эрх чөлөөнд гарав
Бараг 30 өмнө цаазаар авах ял
сонссон АНУ-ын иргэн Гленн Форд эрх чөлөөтэй боллоо. 64 настай афро-америк эрд
оноосон цаазын ялыг хүчингүй болгосны дараа тэрээр Луизана дахь шоронгоос
суллагдсан байна. 1983 онд цагаан арьст шүүгчдээс бүрдсэн шүүхийн зөвлөл
түүнийг Изадора Роузманыг хороосон хэрэгт буруутган цаазааравах ял оноож
байжээ. Гэвч 30 жилийн дараа шинэ
мэдээлэл дээр үндэслэн Фордыг хэргийн газар байгаагүйг тогтоосон аж.
Гленн Форд үхлийн хонгилд хамгийн удаан байсан
хоригдлоор тодорч байна. Эрх чөлөөтэй болсон америк эр “Энэ бүх хугацаанд би
буруугүй гэдгээ байнга хэлж сануулсаар ирсэн. Эрх чөлөөг мэдрэх нь юутай
зүйрлэшгүй үнэтэй” хэмээн ярьсан байна.
No comments:
Post a Comment