Sunday, 16 March 2014

Энэ арын нүүрт шүү



Скарлетт Йохансон хөл хүнд болжээ

Францын сэтгүүлч Ромен Дориактэй сүй тавьснаа өнгөрсөн оны есдүгээр сард зарлаж байсан Холливудын од Скарлетт Йоханссон хөл хүнд болжээ. Хос энэ тухайгаа зарлаагүй ч 29 настай нэрт жүжигчин таван сартай жирэмсэн гэдгийг найз нөхөд нь баталж байна. Ромен нэг сарын өмнө Скарлеттэд арт-деко загварын бөгж бэлэглэж, эхнэрээ болохыг гуйжээ. Хурим хэзээ болох нь тодорхойгүй ч нэг их удахгүй хэмээн эх сурвалж мэдээлж байна.
Дашрамд сонирхуулахад, Скарлетт Йохансон саяхан кино урлагийн түүхэн дэх хамгийн дур булаам эмэгтэй жүжигчнээр тодорчээ. Санал асуулгад 21 мянган хүн оролцсон аж. Түүний ард Анжелина Жоли, Натали Портман нар жагсчээ.

Н.МӨНХЖИН

No comments:

Post a Comment