Saturday, 22 March 2014



Мадридад эсэргүүцлийн жагсаал болов

Испанийн нийслэл Мадрид хотод цагдаа, жагсагчдын хооронд мөргөлдөөн болж 88 хүн гэмтэж бэртлээ. Тэдний 55 нь цагдаа юм. Есөн цагдаа, найман жагсагч эмнэлэгт хүргэгджээ. Колумбын болон Сибелес талбайд хамгийн том мөргөлдөөн болжээ.
Засгийн газраас явуулж буй эдийн засгийн хатуу бодлого болон ажилгүйдлийг эсэргүүцсэн иргэд гуравдугаар сарын 22-нд нийслэл хотод “Нэр төрийн жагсаал” зарлаж, улс орны өнцөг булан бүрээс хэдэн мянган хүн ирээд байжээ. Тус улсад ажилгүйдэл 26 хувьд хүрээд байгаа нь Европын холбоон доторх хамгийн өндөр үзүүлэлт юм.

Гвинейд Эбола тахал дэгджээ

Баруун Африкийн Гвиней улсад Эбола тахал дэгдэж 59 хүн нас бараад байна. Тахал улс орны өмнөд хэсэгт, Сьерра-Леон улсын хил орчимд дэгджээ. Анхны тохиолдол хоёрдугаар сард бүтгэгдсэн ч тухайн үед Эбола тахал гэдгийг тогтоож чадаагүй аж. Хэд хоногийн дараа Францын Лион хотын лабораторид үүнийг Эбола тахал болохыг тогтоосон байна. Гвиней улсын тахлын бүсэд “Хил хязгааргүй эмч нар” байгууллагын 24 мэргэжилтэн ажиллаж байгаа юм.
Мөн хөрш Сьерра-Леон улсад Эбола тахалтай адил хэд хэдэн тохиолдол илэрчээ. Тус улсын эрх баригчид аймшигт өвчин хил даван орж ирсэн эхэсийг шалгаж байгаа аж. Дотуур цус алдуулдаг Эбола тахал анх 1976 онд Судан, Заирт (одоогийн Конгын бүгд найрамдах ардчилсан улс) гарч байжээ. Ийм өвчин туссан хүмүүсийн 90 хувь нь хорвоог орхидог байна.

Хойд Солонгос дахин 16 пуужин харвалаа

Хойд Солонгос уржигдар ойрын тусгалтай 16 пууижн харвалаа хэмээн Өмнөд Солонгосын “Ренхап” агентлаг мэдээлэв. Харвалтыг шөнийн цагаар хийсэн бөгөөд пуужингууд 60 км орчим нисч Японы тэнгист унасан байна. Хойд Солонгосын тал улс орын зүүн эргийн Вонсан хотоос эдгээр пуужинг харважээ. Үүний өмнөх өдөр мөн энэ газраас 30 пуужин, гуравдугаар сарын 16-нд 25 баллистик пуужин харвасан юм. Мөн гуравдугаар сарын эхээр хэд хэдэн пуужин туршиж байв. 

No comments:

Post a Comment