Нью-Жерсид онц байдал зарлав
АНУ-ын Нью-Жерси мужид цас их хэмжээгээр орсын
улмаас онц байдал зарлажээ. Төрийн байгууллагуудын ихэнх нь хаагдав. Вашингтонд
мөн төрийн байгууллагууд хаагджээ. Тэдгээрийн дотор АНУ-ын Конгресс орж байна.
Үүний өмнө Америкийн төвийн болон зүүн нутгаар цас оржээ. Цаг агаарын таагүй
байдлын улмаас 1600 гаруй нислэг хойшлоод байна. Зүүн нутгаар их цас үргэлжлэн
орох төлөвтэй байна.
Израилийн Ерөнхий сайд АНУ-д ирлээ
Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяху Ерөнхийлөгч
Барак Обаматай уулзаж Палестины асуудлыг ярилцахаар АНУ-д ирлээ. Израиль,
Палестин хоёр энхийн гэрээ байгуулах хугацаа дөхөж, дэлхийн улс орнууд
израилиудад шахалт үзүүлж байна. Б.Нетаньяху энэ шахалтад автахгүй гэдгээ АНУ
руу мордохоосоо өмнө мэдэгджээ. “Би Израилийн амин чухал ашиг сонирхлыг хатуу
хамгаалах болно. Сүүлийн жилүүдэд Израил улсад бүх талаас дарамт шахалт ирж
байна. Бид тогтвортой, аюулгүй байдлынхаа төлөө хэнээс ч айхгүй бат зогсох
болно” хэмээн Израилийн лидер онцолсон байна.
Хойд Солонгос хоёр пуужин харважээ
No comments:
Post a Comment