Роналдо, Зиданы нөхөд ядуурлын эсрэг
Роналдо, Зинедин Зиданы нөхөд жил тутмын
ядуурлын эсрэг тоглолтоо хийлээ. Швейцарийн Берн хотод хуучны шилдэг
хөлбөмбөгчид нутгийн “Young boys” багтай тогложээ. Пьерлуижи Коллинагийн шүүсэн энэ тоглолтод Роналдо,
Зиданы баг 8:6-ийн харьцаагаар ялалт байгуулсан байна. Тоглолтын бүх орлогыг
Филиппины шуурганд өртсөн хүмүүст зарцуулах юм. Оддын багт сүүлийн таван жил дараалан
дэлхийн шилдэг эмэгтэй хөлбөмбөгчөөр шалгарсан Марта (Бразил) тогложээ.
Оддын багт хэн хэн тоглосныг танилцуулъя:
Хаалгач: Карло Кудичини, Антониос Никополидис.
Хамгаалагч: Паоло Мальдини, Фабио Каннаваро, Жанлука Замбротта, Фернандо Йерро, Мичел
Сальгадо, Жейми Каррагер, Пауло Феррейра, Фернандо Коуту.
Хагас
хамгаалагч: Зинедин Зидан, Патрик Виейра, Робер Пирес,
Кристиан Карамбе, Луиш Фигу, Пауло Соуза, Павел Недвед, Фредди Юнгберг, Гаизка
Мендьета, Женнаро Гаттузо, Рональд де Бур, Сантьяго Солари, Хидетоши Наката,
Стив Макманаман, Юрий Жоркаефф.
Довтлогч: Роналдо, Марта, Жованни Элбер, Давор Шукер, Хакан Шукур, Кристиан
Вьери, Нуно Гомеш.

No comments:
Post a Comment