Monday, 24 March 2014

Олимпийн автобусуудыг Крымд ашиглана

ОХУ-ын эрх баригчид Сочигийн өвлийн олимпийн үеэр ашиглаж байсан шинэ автобусуудыг Крым рүү илгээх бодолтой байна. “Олимпийн тоглолтын үеэр 709 автобус ашигласан. Аялал жуулчлалын завгүй улирал эхэлж байгаа өнөө үед эдгээр тээврийн хэрэгслийг Крым, Краснодарын хооронд ашиглаж болно. Дараа нь тэдгээрийг Крымд үлдээсэн ч болно. Тэндхийн автобуснуудын ихэнх нь хуучирсан тул парк шинэчлэлт хийх хэрэгтэй байгаа” хэмээн Москвагийн төлөөлөгч Евгений Смирнов ярилаа. Сочигоос 1200 км зам туулж Крымд хүрдэг ажээ. 

No comments:

Post a Comment