Авлигатай бүх түвшинд тэмцэнэ хэмээн амлав
БНХАУ-ын Төрийн зөвлөлийн дарга Ли Кэцян Бүх Хятадын
Ардын чуулганы индэр дээрээс авлигатай бүх түвшинд тэмцэнэ хэмээн мэдэгдлээ. “Авлигын
үйлдэл, авлигажсан түшмэлийг бид тэвчихгүй. Тэр ямар түвшинд, ямар тушаалд байх
нь хамаагүй, бүгд шүүхийн өмнө зогсох болно” хэмээн Ли Кэцян онцолжээ. Бүх
Хятадын Ардын чуулган найман өдөр үргэлжилж улсын төсвийг баталж, эдийн засгийн
чиг хандлага, Засгийн газар, дээд шүүх, ерөнхий прокурорын газрын үйл ажиллагааны
чиглэлийг тодорхойлсноор өндөрлөлөө.
No comments:
Post a Comment