Галт тэрэгний буудал дээр хутгаар зэвсэглэн
халджээ
Хятадын баруун өмнөд хэсгийн Куньминь хотын галт
тэрэгний буудал дээр аймшигтай гэмт хэрэг гарчээ. Хутгаар зэвсэглэсэн арав
орчим этгээд буудал дээрх хүмүүс рүү дайрч 29 хүний аминд хүрч, 130 орчим
хүнийг шархдуулсан байна. Эрх баригчид энэ халдлагад Шинжаан-Уйгурын автономит
бүсийн салан тусгаарлагчдыг буруутгаж байна. Энэ хэрэгт хэд хэдэн хүнийг
баривчлаад байгаа аж.
Энэ халдлагын дараа Хятадын эрх баригчид олон нийтийн
газар дахь аюулгүй байдлын арга хэмжээг чангатгаж, гэмт хэрэгтнүүдийг олж,
шийтгэнэ хэмээн амлалаа.
Калифорнид ган гачгийг үер залгав
АНУ-ын Калифорни мужийн Фолсом хот орчимд хэдхэн
хоногийн өмнө урьд өмнө байгаагүй ган гачиг, хуурай цаг агаар ноёлж байсан юм.
Нуур, цөөрм ширгэж, фермерүүд газар тариалангаа усалж чадахгүй байсан билээ.
Калифорнийн хүн амын гуравны хоёрыг усаар хангадаг Ус хангамжийн газар иргэдийг
усаар хангах чадалгүй болсноо мэдэгдэж байсан юм. Гэвч уржигдаг ган тайлагдаж
бороо орсон ч Фолсом хот усанд автжээ. Хотын удирдлага их уснаас сэргийлэхийн
тулд иргэдийг дайчилж хаалт хамгаалалт хийж байна.
Туркт эсэргүүцлийн жагсаал болжээ
Туркийн Стамбул, Анкара хотод авлигын хэргээр
шалгагдаж буй хүмүүсийг сулласан Ерөнхий прокурорын газрын шийдвэрийг
эсэргүүцсэн хүмүүс жагсаал хийжээ. Эрх баригчид энэ жагсаал цуглааныг хууль бус
хэмээн үзэж цагдаагийн хүчээр тараасан байна. Хэд хэдэн хүнийг баривчилжээ.
Өнгөрсөн оны арванхоёрдугаар сараас эхлэн
цагдаагийн газраас авлигын эсрэг өргөн хүрээтэй кампанит ажил явуулж, гэнэтийн
нэгжлэг хийн, олон хүнийг сэжигтнээр татан саатуулсан юм. Дотоод хэргийн, Эдийн
засгийн экс сайдуудын хүүхдийг авлигын хэрэгт сэжиглэн саатуулж шалгаж байгаад
сулласныг ард иргэд ийнхүү эсэргүүцэн жагссан аж. Тэд нарыг сулласан ч авлигын
хэрэгт шалгасан хэвээр байгаа ажээ.
Гэр бүлийн уулзалтыг тогтмол болгохыг санал
болгов
Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Пак Гын Хе Хойд
Солонгосын эрх баригчдад хандан дайны үеэр салсан гэр бүл, төрөл төрөгсдийн
уулзалтыг тогтмол болгох санал дэвшүүллээ. Гэр бүлийн хүмүүсийг уулзуулах нь
онцгой нэгэн үйл явдал байх ёсгүй, учир нь эдгээр хөгшин хүмүүст амьдрах нас
бага үлдсэн хэмээн Сөүлийн лидер хэлжээ. Хувь заяаны эрхээр салсан хүмүүсийн
сэтгэлийн шарх, зовлонг нимгэлэх шаардлагатай хэмээн тэрээр үзэж байна.
Пак Гын Хе Солонгосын тусгаар тогтнолын тунхаглалын 95 жилийн ойг
тохиолдуулан дээрх мэдэглийг хийжээ. Японы эзэрхийллийн үед буюу 1919 оны
гуравдугаар сарын 1-нд Солонгосын босогчид тусгаар тогтнолоо зарлаж байсан юм.
Гэвч үүний дараа Японы милитарист арми солонгосуудын бослогыг харгисаар дарж
байжээ. Япон улс дэлхийн II дайны төгсгөлөөр, 1945 онд бууж өгсний дараа Солонгос улс эзэрхийллээс
чөлөөлөгдсөн билээ.


No comments:
Post a Comment