Венесуэльд эсэргүүцлийн жагсаал үргэлжилсээр
Венесуэлийн нийслэл Каракас хотод хэдэн мянган хүн гудамжинд гарч
Николас Мадурогийн социалист Засгийн газрыг эсэргүүцэв. Тэд мөн сүүлийн хэдэн
сард баривчлагдсан идэвхтнүүдийг суллахыг шаарджээ. Ерөнхийлөгч Уго Чавес нас барсны
нэг жилийн ойгоор тус улсад сөрөг хүчин болон эрх баригчдын хоорондох тэмцэл
хурцадсаар байна. Засгийн газраас энэ ойг угтаж хэд хэдэн арга хэмжээ зохион
байгуулахаар төлөвлөсөн юм. Гэвч сөрөг хүчин энэ үеэр эсэргүүцлийн жагсаал
хийсэн аж. Венесуэльд хэдэн сарын өмнөөс ард иргэдийн эсэргүүцлийн жагсаал эхэлснээс
хойш 18 хүн амь насаа алдаад байгаа юм. Уго Чавес 2013 оны гуравдугаар сарын
5-нд хорт хавдрын улмаас нас барсан билээ.
No comments:
Post a Comment