Wednesday, 19 March 2014

Израилиуд Сирид агаараас цохилт өгчээ

Израилийн арми Сири дахь цэргийн хэд хэдэн байгууламжид агаараас цохилт өгчээ. Агаарын цохилт Сирийн цэргийн штаб, сургалтын төв, артиллерийн анги нэгтгэлийг онилсон хэмээн Израилийн цэргийн төлөөлөгч мэдэгдлээ. Хэд хоногийн өмнө Сиритэй залгаа Голаны өндөрлөг дээр эргүүл хийж байсан Израилийн армийнхан халдлагад өртсөн юм. Үүний хариуд дээрх цохилтыг хийсэн бололтой.
Ерөнхийлөгч Башар Асад Израилийн аюулгүй байдалд заналхийлж буй террористуудтай хамтран ажилласаар байвал зохих шийтгэлээ амсах болно хэмээн Израилийн Батлан хамгаалахын сайд Моше Яало хэлжээ.

Жагсагчид Тайванийн парламентыг эзэлжээ

Тайванийн оюутны хөдөлгөөн болон иргэний байгууллагын хэдэн зуун төлөөлөгч Хятадтай байгуулсан чөлөөт худалдааны гэрээг батлахыг эсэргүүцэж парламентын ордныг эзлэн авчээ. Тэд хуралдааны танхимийг эзэлж, хаалгыг нь ширээ, сандлаар таглажээ. Цагдаа нар барилгыг чөлөөлөх ажиллагаа явуулаагүй байна.
Чөлөөт худалдааны гэрээний дагуу, ажил, үйлчилгээ эрхэлдэг байгууллагууд нөгөө талын газар нутаг дээр үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрч байгаа аж. Энэ нь хятадуудад давуу тал олгож, Тайванийн иргэдэд сөргөөр нөлөөлнө хэмээн үзэж байна. 

No comments:

Post a Comment