Sunday, 23 March 2014




Техникийн гайхамшиг

Швейцарьт нэгэн ер бусын автомашиныг зохион бүтээжээ. Энэ бол sQuba хэмээн нэрлэгдсэн гайхамшигтай хүлэг юм. Энэ хүлэг ердийн замаар явж чадна. Мөн нэг товчийг нь дарахад л ус руу орж, 10 метрийн гүнд хүртэл шумбаж чаддаг аж. Шумбагч автомашины нарийн ширийн зүйлийг нанотехнологийн суурин дээр дээр хийсэн байна. Squba автомашинаас байгальд хортой юу ч ялгардаггүй ажээ.

АНУ-д 18 хүн сураггүй алга болов

АНУ-ын Сиэтл хотоос 88 км-ийн зайд байдаг Осо сууринд хөрсний нуралт болсны улмаас дөрвөн хүн амиа алдаж, 18 хүн ор сураггүй алга болоод байна. Ширүүн борооны улмаас хөрсний нуралт үүсчээ. Хөрсний нуралт бараг хоёр кв км газрыг хамарч, 30 орчим байшинг сүйтгэлээ хэмээн “Associated Press агентлаг уламжлав. Хөрсний нуралт голын урсгалыг боосон тул суурин үерт автах аюултай болсон аж. Тиймээс эрх баригчид тэр хавийн оршин суугчдыг яаралтай нүүлгэн шилжүүлсэн байна.

Эрлийн бүсэд “сэжигтэй зүйл” илрүүлжээ

Хятадын нисэх онгоц Малайзийн авиакомпанийн “Боинг 777” онгоцны эрлийн бүсэд “сэжигтэй зүйл” илрүүллээ хэмээн France Presse агентлаг “Синхуа”-гаас иш татан мэдээлэв. Энэтхэгийн далайн өмнөд хэсэгт дөрвөлжин хэлбэртэй цагаан биет хөвж яваа нь Хятадын нисэх онгоцноос харагдсан аж. Тэрхүү биетийн координатыг Австралийн эрэл хайгуулын төв рүү илгээсэн байна. Мөн тэр бүс рүү явж буй Хятадын хөлөг онгоц руу зохих мэдээллийг өгчээ.
Хэд хоногийн өмнө Австралийн баруун эргээс 2500 км-ийн зайд Энэтхэгийн далайд хоёр биет илрүүлсэн ч юу болохыг нь тогтоож чадаагүй юм. Австралийн цэргийн дөрвөн нисэх онгоц тэнд очиж хиймэл дагуулын илрүүлсэн хоёр биетийг хайсан ч юу ч олж чадаагүй юм.

Месси “Эль-Класико”-гийн мэргэн бууч боллоо

Каталоны Барселона клубын довтлогч Лионель Месси Реал Мадридын эсрэг тоглолтод нэгэн өвөрмөц амжилт тогтоолоо. Өчигдөр “Сантьяго  Бернабеу” цэнгэлдэхэд болсон тоглолтонд аргентин хөлбөмбөгч хет-трик хийснээр “Эль-Класико” буюу Реал-Барсагийн халз тулаанд оруулсан гоол нь 21 болжээ. Энэ хоёр агуу багийн халз тулаанд цагаануудын домогт довтлогч Альфредо ди Стефано 18 гоол оруулсан амжилтаар нэгдүгээрт бичигдэж байсан юм. Месси 2008 онд “Камп Ноу” цэнгэлдэхэд болсон “Эль-Класико”-д бас хет-трик хийж байжээ.

Испанийн La Liga-ийн өчигдрийн тоглолт 3:4-ийн харьцаатай зочдын ялалтаар өндөрлөсөн юм. Эзэн хааны баг 2:1-ээр тэргүүлж байсан ч Мессигийн гурван гоол тэдний мөрөөдлийг нураалаа. 29 тойргийн дараа Атлетико Мадрид хүснэгтийг 70 оноотойгоор тэргүүлж байгаа бол Реал Мадрид 70, Барселона 69 оноотой араас нь нэхэж байна. 

No comments:

Post a Comment