АНУ-ын цэргийн хөлөг онгоц Хар
далайг орхин явлаа
АНУ-ын тэнгисийн цэргийн флотын
“Тракстон” хөлөг онгоц Хар далайн дахь Болгарын Варна хотын боомтыг орхин
явжээ. Тус хөлөг онгоц Болгар, Румыний хамтарсан цэргийн хээрийн сургуульд
оролцсон юм. Украин дахь нөхцөл байдалтай холбогдуулан пуужингийн тоноглолтой “Тракстон”
хөлөг онгоц Хар далайд байх хугацаагаа сунгаад байсан юм. Монтрегийн конвенцийн
дагуу Америкийн цэргийн хөлөг онгоц Хар далайд 21-ээс илүү хоног байж болохгүй
ажээ.
Орос-Украины хар тамхины
наймаачдыг илрүүлжээ
Хонконгод Оросын тав, Украины хоёр иргэн хар тамхи
наймаалсан хэргээр баривчлагджээ. Тэдний хоёрынх нь цүнхнээс 11 кг гаруй цагаан
нунтаг зүйл илэрсэн байна. Тэд “Энэ бол зайрмаг хийхэд ашигладаг түүхий эд”
хэмээн мэлзэж байсан аж. Гэвч шинжилгээгээр тэр нь героин болох нь тогтоогджээ.
Улмаар цагдаа нар Хонконгийн нэгэн зочид буудалд байсан таван хамсаатнуудыг нь
баривчилж дахин 21 кг героин хурааж авчээ. Тэдгээр долоон этгээд бүгд олон
улсын хэмжээний хар тамхины мафийн гишүүд байсныг тогтоогоод байна. Хонконгийн
хуулиар, хар тамхины наймаа хийсэн хүнд насаар нь хорих ял оноох хүртэл шийтгэл
байдаг ажээ.
No comments:
Post a Comment