Венесуэльд гурван хүний амь үрэгджээ
Венесуэлийн төвийн хэсгийн Валенсиа хотод өчигдөр Засгийн газрын эсрэг
жагсаал болох үеэр гурван хүн амь насаа алджээ. Хоёрдугаар сарын эхээс хойш
үргэлжилж буй эсэргүүцлийн жагсаалын улмаас амиа алдсан хүний тоо 25-д хүрээд
байна. Сүүлийн өдрүүдэд Валенсиа хотод Ерөнхийлөгч Николас Мадурогийн бодлогод
дургүйцсэн иргэд болон цагдаа нарын хооронд байнга мөргөлдөөн гарч байгаа аж. Амь
үрэгдсэн гурван иргэний хоёр нь гэрийнхээ гадаа буудуулжээ. Мотоциклтэй этгээд
гал нээсэн хэмээн гэрчүүд баталж байна. Эрх баригчид жагсагчдын эсрэг хүч
хэрэглэхдээ байкеруудын бүлгийг ашиглаж байна хэмээн сөрөг хүчин мэдэгдэв.
Хятадын хиймэл дагуул нисэх онгоцны сэгийг илрүүлжээ
Хятадын хиймэл дагуул Малайз, Вьетнамын хоорондох Өмнөд Хятадын тэнгисээс
Malaysian Airlines авиакомпанийн сураггүй алга болсон “Боинг 777”
онгоцны сүйрсэн байж болзошгүй газрыг илрүүлжээ. Энэ тухай Хятадын Шинжлэх
ухаан, технологийн төвөөс мэдээлэв. Хятадын тал далайд хөвж буй гурван ч
сэжигтэй зүйлсийн зургийг нийтэлснийг CNN уламжилжээ. Тэдгээр нь томоохон хэмжээний төмрийн
сэг хэмээн үзэж байгаа аж. Энэ зургийг Хятадын хиймэл дагуул өнгөрсөн ням
гаригт авсан ч өчигдрийг хүртэл олон нийтэд зарлаагүй байжээ.
Эхний объект нь 13х18, хоёр дахь нь 14х19, гурав дахь нь 22х24 мщтрийн
хэмжээтэй аж. CNN мэдээлж буйгаар, “Боинг 777” нисэх онгоцны далавчны дэлгэмэл нь 61, их биеийн
урт нь 64 метр юм. Хятадын тал далайд хөвж яваа эдгээр сэгийн нарийвчилсан
координатыг гаргаж өгчээ.
Малайзын нисэх онгоц унаж байхыг нэгэн вьетнам эр харсан тухай мэдээ
түгэж байна. Вьетнамын зүүн өмнөд эргийн нефтийн компанийн ажилчин эр Malaysian
Airlines-ийн нисэх онгоц сүйрэхийг харсан хэмээн баталж байгаа юм. “Тэр бол Malaysian
Airlines-ийн нисэх онгоц мөн гэж бодож байна. Цаг хугацааны хувьд ч таарч
байгаа юм” хэмээн мань эр даргадаа ярьсныг АНУ-ын “АВС” телевизийн сэтгүүлч Боб
Вудруф сурвалжлан дамжуулсан аж. “Тэр онгоцыг шатаж байгааг харснаас хойш 10-15
секунд болоод далайд унасан. Нисэх онгоц агаарт задарч дэлбэрээгүй далайд
унасан” хэмээн вьетнам эр ярьжээ.
А.Яценюк өрнөдөөс тусламж хүслээ
Украины Ерөнхий сайд Арсений Яценюк “Өрнөдийн орнууд Украиныг
хамгаалахаас татгалзвал хуучин ЗХУ-ын бүс нутгийн аюулгүй байдалд ноцтой үр
дагавар гарна” хэмээн АНУ-д санууллаа. АНУ-д ирсэн Яценюк Атлантын зөвлөл дээр
үг хэлэхдээ ийнхүү онцолжээ.
Украин улс 1994 онд АНУ, Их Британи, ОХУ-ын зүгээс аюулгүй байдлын
баталгаа гаргуулж цөмийн зэвсгээсээ татгалзаж байсныг тэрээр дахин сануулав. “Бид
одоо тэр хамгааллаа хүсч байна. Хэрвээ биднийг өмгөөлж, хамгаалахгүй бол дэлхий
дахин бусад улс орныг цөмийн хөтөлбөрөө зогсоо гэж яаж хэлж чадаж байна аа”
хэмээн тэрээр мэдэгджээ. АНУ-ын Ерөнхийлөгч Б.Обама А.Яценюктэй уулзахдаа
Оросын эсрэг сөрөн зогсож байгаа Украиныг дэмжихээ амласан байна.
М.Ренци эдийн засгийг аврах төлөвлөгөөгөө танилцуулав


No comments:
Post a Comment