Нигерид дахин халдлага гарлаа
Нигерийн нийслэл Абужа хотын тээврийн товчоон дээр хоёр
хүчтэй дэлбэрэлт болж 20 орчим хүний аминд хүрчээ. Халдлагын хариуцлагыг хэн ч
хүлээгээгүй байгаа ч лалын үндсэрхэг “Боко Харам” бүлгийг хамгийн түрүүнд
хардаж байна.
Лал үндэстэн давамгайлдаг Нигерийн хойд нутагт тусгаар
улс байгуулахын төлөө тэмцдэг “Боко Харам” бүлгийнхэн 2009 оноос хойш аллага,
халдлага, дэлбэрэлтийн хэлбэрийг сонгож авчээ. Тэд лалын харгис шариатын хууль
дээр үндэслэсэн улс байгуулахыг эрмэлздэг. Сүүлийн хагас сард гэхэд л тус
бүлгийнхэн 210 хүний аминд хүрээд байна.
Гоо сайхны мэс засалд орох хүсэлтэй 500 мянган хүний
мэдээлэл алдагджээ
Оросын хакерууд Harley Medical Group компанид гоо сайхны
хагалгаанд орохоор бүртгүүлсэн 520 мянган британи иргэний хувийн мэдээллийг
хулгайлсан тухай Daily Mail сонин мэдээлэв. Harley Medical Group нь Британидаа
гоо сайхны мэс заслаараа ихэд алдаршсан эмнэлэг юм.
Хакерууд тус компанийн сүлжээ рүү нэвтэрч, 500 мянган
хэрэглэгчийн хувийн мэдээллийг олж аваад сүрдүүлгэ хийсэн хэмээн мэдээлж байна.
Тэнд гоо сайхны хагалгаанд орох хүсэлтэй хүмүүс асуулгын хуудас бөглөж, гар
утас, цахим шуудан, төрсөн огноо зэрэг мэдээллээ үлдээдэг аж. Хакерууд
компанийн дотоод сүлжээнд нэвтэрсэн гэдгийг Harley Medical Group хүлээн
зөвшөөрчээ.
Wikileaks-ийн
мэдээлэгч Маннингийг өршөөхөөс
татгалзав
Жулиан Ассанжийн Wikileaks сайтад АНУ-ын Төрийн департаментын нууц мэдээллийг дамжуулсан хэрэгт
буруутгагдан цэргийн шүүхээс 35 жилийн ял сонссон цэрэг Брэдли Маннингийг
өршөөхөөс татгалзжээ. Тэрээр шүүхээс ял сонссоны дараа өмгөөлөгч нь өршөөлд
хамруулахаар АНУ-ын Ерөнхийлөгчид хандаад байсан юм.
“Маннингийн тараасан
мэдээлэл АНУ-ын амин чухал ашиг сонирхолд нөлөөлөөгүй. Үнэн хэрэгтээ, түүний
дамжуулсан мэдээлэл манай оронд ямар ч бодит хохирол учруулаагүй” хэмээн
өмгөөлөгч нь ярилаа. Брэдли Маннинг 2013 оны есдүгээр сард АНУ-ын
Ерөнхийлөгчөөс өршөөл гуйж хандсан ажээ.


No comments:
Post a Comment