Хар
тамхитай онгоцыг буудаж унагахыг зөвшөөрчээ
Боливийн
Ерөнхийлөгч Эво Моралес мансууруулах бодис тээвэрлэж яваа нисэх онгоцыг буудаж
унагах зөвшөөрлийг цэргийнхэнд өгчээ. Энэ тухай Prensa Latina агентлаг
уламжиллаа. Боливийн цэргийн агаарын орон зайг хамгаалах хууль гурав хоногийн өмнө батлагджээ. “Энэ хуулийн ачаар
хар тамхины хууль бус наймааны эсрэг тэмцэл шинэ шатанд гарах болно” хэмээн
Э.Моралес мэдэгдлээ. Үүнээс өмнө Боливийн цэргийнхэн хар тамхи тээвэрлэж яваа
нисэх онгоцыг буудаж унагах эрхгүй байсан юм.
Wikileaks-ийн
мэдээлэгч эмэгтэй нэртэй болов
35
жилийн ял эдэлж байгаа Wikileaks-ийн
мэдээлэгч
Брэдли Мэннинг Челси хэмээх эмэгтэй нэртэй болжээ. Мэннинг өөрийгээ эмэгтэй хэмээн
мэдрэх болсноо хүлээн зөвшөөрсөн байна. “Би амьдралынхаа шинэ үед орж байна. Бүгд
миний шинэ нэрийг мэдээсэй гэж хүсч байна. Намайг Челси Мэннинг гэдэг. Би
эмэгтэй хүн. Хүүхэд байхаасаа л өөрийгээ эмэгтэй хүн гэж мэдэрдэг байсан.
Дааврын эмчилгээг аль болох хурдан хийлгэмээр байна” хэмээн Мэннинг ярьжээ.
Брэдли
Мэннинг 2013 оны наймдугаар сарын 22 хүртэл буюу хүйсээ солиулах хүсэлт гаргах
хүртлээ эрэгтэй хүнд тооцогдож байв. Гэвч АНУ-ын арми түүний хүйсээ солиулах хүсэлтийг
няцаажээ. Тэрээр энэ өдөр шүүхээс ял сонссон юм.
Америкийн
хуулиар, хүйсийн байдалдаа сэтгэл дундуур байвал цэргийн албанаас чөлөөлөх
үндэслэл болдог. Гэвч Мэннинг ял эдэлж байхдаа албанаас чөлөөлөгдөх боломжгүй
юм. Тэрээр АНУ-ын Ерөнхийлөгөөс өршөөл хүссэн ч татгалзсан хариу сонссон билээ.
Бан
Ги Мун Сирийн ард түмэнд туслахыг уриалав

No comments:
Post a Comment