Габриэль Гарсия Маркес эмнэлгээс гарчээ
Колумбын нэрт зохиолч, Нобелийн шагналт Габриэль
Гарсия Маркес Мехико хотын эмнэлгээс гарчээ. 87 настай бичгийн их хүн гуравдугаар
сарын 31-нд уушигны үрэвсэл оноштойгоор эмнэлэгт хэвтсэн юм. “Түүний бие тийм
сайнгүй байгаа нь өндөр настай нь холбоотой. Тэр гэртээ эмчилгээгээ
үргэлжлүүлнэ” хэмээн Мехико хотын эмнэлгээс мэдэгдлээ.
Сүүлийн 30 жилд Мексикт амьдарч байгаа
Маркес сүүлийн үед олон нийтийн өмнө бараг гараагүй юм. Түүний дүү Хаим Гарсия
Маркес “Ах маань хөгшрөлтийн улмаас ухаан санаа нь муудсан. Одоо бичиж чадахаа
больсон” хэмээн 2012 онд мэдэгдэж байв. 1960-аад оны Латин Америкийн уран
зохиолын тэсрэлтийн үеийн гол төлөөлөгч гэгддэг Габриэль Гарсия Маркес “Зуун
жилийн ганцаардал” романаараа Нобелийн шагнал хүртсэн билээ.
Исламабадад 15 хүн амь насаа алджээ
Пакистаны нийслэл Исламабад хотод хүчтэй
дэлбэрэлт болж 15 хүн амь насаа алджээ. Цагдаагийн газраас мэдээлж буйгаар,
нийслэл хотын хүн ихтэй зах дээр алан хядагч бөмбөг дэлбэлжээ. Амь үрэгдсэн
хүмүүсийн ихэнх нь худалдаачид байна. Халдлага болсон газарт 1.5 метрийн
диаметртэй нүх гарсан байв. 35 орчим хүн шархдаж бэртжээ. Эрх баригчдыг
эсэргүүцдэг лалын бүлгийнхэн энэ дэлбэрэлтийг зохион байгуулсан хэмээн үзэж
байна.
Аянга үхэр сүргийг сүйтгэжээ
Чилийн Лос-Риос мужид
аянга бууж сүрэг үхрийн аминд хүрчээ. Үхэр сүрэг бэлчээрт идээшлэж явахад аянга
буужээ. Тэд модны доор нуугдсан ч аянга модон дээр бууж золгүй явдал болов.
Байгалийн гамшгийн улмаас 54 үхэр байхгүй болжээ. Мөн зэргэлдээ мужид есөн үхэр
аянганд цохиулж үхсэн байна. Малчид нийтдээ 100 мянган долларын хохирол амсаад
байгаа аж. “Аянга мал сүрэг дээр бууж л байдаг. Гэхдээ ийм хүчтэй аянгыг
хараагүй” хэмээн малчин Карлос ярилаа.
Toyota 6.5 сая
автомашинаа эргүүлэн татна

No comments:
Post a Comment