Monday, 14 April 2014

АНУ-ын сайд Тайваньд айлчлав

АНУ-ын Хүрээлэн буй орчны сайд Жина Маккарти Тайваньд айлчлахаар иржээ. Тэрээр 2000 оноос хойш уг арал дээр хөл тавьж буй Америкийн Засгийн газрын анхны гишүүн болж байна. Хатагтай Маккарти Тайванийн Ерөнхийлөгч Ма Инцютэй уулзаж, экологийн аюулгүй байдлын сэдвээр ярилцжээ.

Хятадын эрх баригчид иймэрхүү айчлалд таагүй ханддаг билээ. Учир нь аль нэг улсын сайд Тайваньд айлчилснаар тус арлыг олон улсын түвшинд хууль ёсны болгон харагдуулж байна хэмээн үздэг аж. АНУ-ын Конгрессын гишүүд Тайваньд тогтмол айлчилдаг. Бээжингийн Засгийн газар Тайвань арлыг Хятад улсын нэг хэсэг хэмээн үзсээр байгаа юм. 

No comments:

Post a Comment