Пенелопе Круз 40 хүрлээ
Н.Мөнхжин
Холливудад мандан бадарсан хоёрхон испани жүжигчний нэг (нөгөө
нь Антонио Бандерас) Пенелопе Круз уржигдар 40 хүрчээ. Тэрээр “Вики Кристина
Барселона” киноны туслах дүрээр испани жүжигчдээс анх удаа Оскарын шагнал авч
байсан юм.
Пенелопе Испанийн
Алкобендас тосгонд жижиглэнгийн худалдаачин, үсчний гэр бүлд мэндэлжээ. Испани
бүсгүй эхлээд бүжиг сонирхож, энэ чиглэлээрээ Мадрид, Нью-Йоркт олон жил суралцсан байна. Тэрээр
хамгийн анх олон ангит цуврал кинонд тоглохдоо дэлгэцээр нүцгэн гарч байсан
гэдэг. П.Круз загвар болон үнэртэй усны бизнесийг идэвхтэй хийдэг. Пенелопе “L’Oreal”-ийн
рекламанд тоглосныхоо төлөө жилд хоёр сая доллар авдаг ажээ. Испани бүсгүй 2010
онд мөн испани жүжигчин Хавьер Бардемтэй гэрлэж хүү, охинтой болсон билээ.

No comments:
Post a Comment