Реал, Челси, Атлетико, Байерн хагас шигшээд шалгарлаа
Аваргуудын лигийн
шөвгийн наймын хариу тоглолт өндөрлөлөө. Өчигдөр Испанийн Атлетико Мадрид
нутгийнхаа Барселона клубыг 1:0-ээр хожиж шилдэг дөрөвт үлдлээ. Сүүлийн зургаан
жил дараалан Аваргуудын лигийн хагас шигшээд шалгараад байсан Барса ийнхүү
Диего Симеонегийн удирдсан багт хожигдож тэмцээнээ дуусгалаа. Германы хүчирхэг Мюнхений
Байерн Английн Манчестер Юнайтедийг 3:1-ээр хожиж хагас шигшээгийн эрхээ
халааслав. Ийнхүү хөлбөмбөгийн клубүүдийн хоорондох хамгийн нэр хүндтэй,
үзүүштэй тэмцээн гэгддэг Аваргуудын лигийн хагас шигшээд Испанийн Реал, Атлетико
Мадрид, Английн Челси, Германы Байерн үлдээд байна. Хагас шигшээгийн сугалаа
өнөөдөр болно.
No comments:
Post a Comment